Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад “оюутан” 31,1 сая доллараар Канадад харш худалдаж авлаа


Хятадын оюутан гэж өөрийгөө нэрлэсэн Тянь Юйжой гэгч нэгэн Канадад 31,1 сая доллараар хувийн тансаг харш  худалдан авсан нь хятадын интернетийн сүлжээнд бөөн дуулиан болж тархсаар байна. Канадын Ванкувер хот дахь Point Grey Mansion сууц нь энэ хотын хамгийн үнэтэй сууцанд тооцогдож байна. Таван унтлагын өрөө, усны найман өрөөтэй энэ харш нийтдээ 1350 хавтгай дөрвөлжин метр талбайтай гэнэ. Тянь Юйжоу мэдүүлэгтээ өөрийгөө “оюутан” гэж бичсэн нь л олны анхаарлыг татаад байгаа хэрэг.

Хамгийн гол нь оюутан хүн хаанаас ийм хөрөнгөтэй болсон бэ гэж олон хүн сонирхож байна. Интернетийн зарим хэрэглэгч үүнийг бохир мөнгө, эсвэл хятадын алвлигачдын улсаас завшсан мөнгө байх гэж бичиж байна. Нөгөө зарим нь болохоор хятадад юанийн ханш унаж байгаа болохоор баячуул гадаадад мөнгөө хөрөнгө болгож байгаа нь энэ байх гэжээ.

Бас нэг хэрэглэгч энэ байшингийн нэг метр талбайн үнэ нь 3523 мянган доллар болж байгаа нь хятадын хамгийн тансаг хот Бээжин, Шанхайн орон сууцны дундаж үнээс ч их  байна гэж бичсэн байна.

Магадгүй саявтар улс орнуудын баячуул оффшор бүсэд мөнгөө байршуулдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага дэлгэснээс үүдээд авлигачид мөнгөө өөр хэн нэгний нэр дээр хадгалах арга нээж байж ч болох гэж сэжиглэж байгаа хүн байна.
Юутай ч хятадан огт нэрд гараагүй нэгэн “оюутан” канадад хамгийн үнэтэй тансаг харш худалдаж авсан тухай интернетээр шуугьж байна.

0 Сэтгэгдэл
Bayartsogtiin bair
би авсан юм
монгол оюутан яагаад байр авахгүй байна
Aav eejiinhee munguur avsan bailgui dee. Ali negen terbumtanii huuhed baih
Хамгийн их уншсан