Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Биеэ үнэлэгчид амьдрал муу байна гэж Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Казахстаны бие үнэлэгчид эдийн засгийн нөхцөл байдлаас болоод ажил үйлчилгээ, амьдрал дордлоо хэмээн төрийн өндөр албаныхан, Ерөнхийлөгч Нур Султан Назарбаевт хандан нээлттэй ил захидал илгээсэн байна хэмээн Zakon.kz сайт мэдээллээ.
Захидалд нефтийн үнэ унасан нь эдийн засгийн хүндрүүлж, үүний улмаас арилжааны секс үйлчилгээний зах зээл унаж байна гэжээ.
“Бидний үйлчлүүлэгчид ядуурч байна. Гэтэл бид эмнэлгийн үйлчилгээ авмаар байдаг,ажиллах нөцөл муудаж, орц, машин дотор л ажиллаж байна” гэж биеэ үнэлэгчид захидалдаа бичсэн байна. Тэд бас цагдаагийн ажилтнууд, зочид буудал, сауны эзэд, гоо сайхны үйлчилгээ үзүүлэгчдийг өөрсдөд нь ялгавартай хандаж байна гэж гомдолложээ.
Мөн “Узбек, Киргиз, Украинаас ирж хууль бусаар амьдарч байгаа биеэ үнэлэгчид бидний зах зээлийг булаан авч байна” гэж гомдол мэдүүлсэн гэнэ.
Ийм учраас биеэ үнэлэгчид “Бидний бэлгийн үйлчилгээ үзүүлэх, биеэ үнэлэх явдлыг чөлөөтэй болгох, иргэний эрхийг хамгаалах,хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөлөөр хангах, хөдөлмөрлөх эрхийг нь хүндэтгэхийг уриалж байна” гэж захидалдаа онцлон тэмдэглэжээ.
“Бид соёлжсон, ид тод, эмнэлгийн үйлчилгээтэй зах зээлд бэлгийн үйлчилгээ явуулмаар байна. Ийм нөхцөлд бид улсад татвараа төлөхөд бэлэн байна, мэдээж багаар ч биш” гэж биеэ үнэлэгчид Ерөнхийлөгчдөө ханджээ.
Тэд захидлаа “бэлгийн үйлчилгээний ажилтнууд” гэсэн нэрээр илгээгээд өөр ямар нэг хүмүүс ингэж хандах нь биднийг доромжилсон хэрэг болно гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд нь биеэ үнэлэгчид төр засгийн зүгээс ДОХ болон бэлгийн замын халдварт өвчинтэй шийдвэртэй тэмцэхийг уриалаад энэ бүхий л шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэж анхааруулсан гэнэ.

0 Сэтгэгдэл