Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

GPS-тээ итгэж явсаар нууранд живэх шахаж


Канадын Онтариа мужийн Тобермори хотод энэ сарын 12-ны өдөр манантай үзэгдэх орчин муу байхад 23 настай нэгэн эмэгтэй Toyota Yaris машиныхаа GPS чиглүүлэгчид итгэж явсаар Гурон нуурын усанд орчихсон тохиолдол гарчээ. Нуурын ёроол руу живж байгаа машиныхаа цонхоор арай гэж гарсан бүсгүй 30 орчим метр сэлж байж эрэг дээр гарсан байна.

Бүсгүй нойтон хувцастайгаа явж ойролцоох зочид буудалд очин тусламж дууджээ. Аврагчдын хэлж байгаагаар бол тэр үед усны температур таван граудсаас хэтрэхгүй байсан ч бүсгүйн эрүүл мэндэд аюул учрахгүй гэжээ.
Аврах албаныхан машиныг нь удлагүй татаж гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан