“Ямайкын үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-д хөнгөн атлеткийн тамирчин Усайн Болт, Иохан Блэйк, Асафи Поуэл нар 100 метрийн зайн уралдааны алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоожээ. Уг тэмцээнд 51 тамирчин оролцсон боловч эхний гурван байрт орсон тамирчид л 10 секундээс бага хугацаанд гүйж олимпт оролцох эрх авсан байна. Одоогоор 400-аад төрөлд оролцох 60 орчим хөнгөн атлетикчид Лондонд байрлажээ. Тэдний дунд “Дэлхийн Оюутны Наадмын” 100 метрийн аварга Жаккүйс Харви, 200 метрийн ирээдүйтэй гүйгч гэгдэж буй Жэйсон Яанг, Винстон Барнс нар байгаа юм.
Дэлхийн дээд амжилтын эзэн Усайн Болт 2008 онд Бээжингийн олимпт 100 метр, 200 метр болон 4х100 метрийн буухиа гүйлтийн аварга болсон бол Иохан Блэйк дэлхийн өнөөгийн аварга тамирчин юм. Харин Асафи Поуэл өмнө нь дэлхийн дээд амжилтын эзэн байсан билээ.