Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Малчид ба Засгийн газрын бодлого
Б.БИЛГҮҮН
Хөдөө аж, ахуйн салбар ДНБ-ий 18 хувийг эзэлж, нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувийг шингээж байгаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ хэлэв. Түүний хэлсэн тоон утга нь эдийн засгийн голлох салбарын нэг нь яах аргагүй хөдөө, аж ахуй гэдгийг илтгэж байгаа юм. Тэгвэл энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, боловсруулсан бодлого хаашаа чиглэгдэж, үр дүнгээ хэрхэн өгч байгаа талаар хүргэе.
Монгол хэдэн малчин өрхтэй вэ
Малчин өрхийн тоо 2012 онд 146.1 мянга байсан бол 2015 оны байдлаар 153.1 мянган өрх буюу 7.0 мянга гаруйгар нэмэгдсэн байна. Гэсэн ч залуу малчдын тоо цөөрч, дунд болон ахимаг настай малчдын тоо давамгайлах болжээ. Тухайлбал, 2009 оны байдлаар нийт малчдын 43.4 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байсан бол 2015 оны байдлаар 36 хувьд хүрч эрс буурсан байна.
Тэд хэдэн төгрөгийн орлоготой вэ
2015 оны байдлаар нийт 60.4 мянган тэтгэвэр авагч “малчин” гэсэн ажил мэргэжлээр тэтгэвэр тогтоолгожээ. Эдгээр иргэд дунджаар 23 жил ажиллаж, сарын 231.9 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм байна.
Харин өрхийн орлого, зарлагын түүвэр судалгаанаас харахад малчин өрхийн дундаж орлого 2013-2014 онд 8-11 хувиар өсч байсан бол 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 2.1 хувиар буурчээ. Энэ нь 1 сая 56 мянган төгрөг юм. Мөн өрхийн дундаж зарлага 1 сая 57 мянга болж, 1.8 хувиар буураад байна.
Тэдний орлогыг бүрдүүлж буй түүхий эдийн үнэ хэд байгаа вэ
Манай улсын малчин өрхийн гол орлогыг бүрдүүлдэг мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээлийн үнэ ханш тэдний амьжиргаа, орлогын түвшинд ихээхэн нөлөөлдөг. 2014 оны эцсийн байдлаар адууны шир 36 мянган төгрөг, үхрийн шир 62 мянган төгрөгт хүрч байсан бол 2015 оны жилийн эцэст адууны шир 53 мянган төгрөгт хүрч 48 хувиар өссөн бол үхрийн ширний үнэ 42.8 мянган төгрөгт хүрч 30 хувиар буурчээ.
2014 оны 5-6 саруудад хонь, үхрийн махны үнэ хамгийн өндөр түвшинд хүрч байсан бол 2015 онд махны нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ ханш нь буурч 2015 оны жилийн эцсийн байдлаар үхрийн махны жижиглэнгийн үнэ 5520, хонины махны үнэ 3930 төгрөгт хүрч буурчээ. Харин он гарсаар махны үнэ улирлын чанартайгаар өсөх хандлага ажиглагдаж байгаа аж.
Харин гаалийн байгууллагын статистик мэдээгээр 2013-2015 онд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 6.8 -7.5 хувь буюу жилд 330-380 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Үүнийг Засгийн газар дорвитой ахиц гараагүй гэж дүгнэж байгаа юм. Гэтэл 2015 онд БНХАУ үхрийн махны импортын хэмжээгээрээ Япон улсыг гүйцэж дэлхийд АНУ-ын дараа бичигдсэн нь дэлхийн зах зээл дээр мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэрэгцээ улам өсч, манай мал аж ахуйн салбарын экспорт нэмэгдэх боломж байгааг харуулж байна.
Тэгвэл Засгийн газар мал аж ахуйн салбарыг бодлогоор хэрхэн дэмжив
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор Засгийн газар боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд хориг саадгүйгээр экспортод гаргах шийдвэрийг гаргасан. Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан малчид, мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болжээ.
Мөн малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.
Манай Засгийн газраас мах экспортлох асуудлаар гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон юм. 2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлоод байна.
Малчид хэдэн төгрөгийн зээлтэй вэ
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар арилжааны банк дах малчид, малчин өрхийн зээлийн үлдэгдэл 240 гаруй тэрбум байжээ. Харин 2016 оны эхээр Засгийн газраас “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзсэн бөгөөд Төрийн банкинд нийт 100 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, тухайн эх үүсвэрийг тус банкинд “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний дагуу байршуулж, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулан ажиллаж байгаа юм. Төрийн банкнаас Засгийн газрын 100 тэрбум төгрөгийн үнэт цаасны 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг Монголбанкинд шилжүүлэн арилжаалж, малчны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 2016 оны гаравдугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулсан юм. Ингэснээр малчны зээлийн хүү гурав дахин буураад байна.
Гэхдээ энэ зээл нь хэрэглээний бус үйлдвэрлэлийн зээл юм. Өөрөөр хэлбэл, малчин дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх, хадлан бэлтгэл, мал аж ахуйн зориулалттай бага дунд оврын трактор худалдан авах, малын явуулын болон суурин хашаа, саравч, өвс, тэжээлийн болон төл хүлээн авах байр, фермийн байр барих, түүний тоног төхөөрөмж, материал худалдан авах, шинэчлэх, засварлах зэрэгт зарцуулагдах юм. Харин зээлд хамрагдахын тулд “Малчин” данстай байх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд тогтмол хийлгэдэг гэсэн шаардлага тавигдаж байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 10.2 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоо бий.
Хөтөлбөр хэрэгжсэнээр хэдэн төгрөгийн зээл олгов
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний хоёр долоо хоногт өдөрт дунджаар нэг тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар өдөрт дунджаар 2.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 13.416 малчин 50.9 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 14.790 малчин өрх буюу нийт малчин өрхийн 9.7 хувьд 56.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон гэсэн үг юм.
-Малчид өдөрт дунджаар 2.5 тэрбум төгрөгийн зээл авч байна-

График: Зээл олголт 2016 оны гуравдугаар сарын 15-наас
энэ сарын 1-ний өдрийг хүртэлх
энэ сарын 1-ний өдрийг хүртэлх
0 Сэтгэгдэл