Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британи алиалагч үзэгчийг үзүүлбэртээ оролцуулах гээд арай л алсангүй


Их Британийн Өнөд Уэльсийн Zyair цирк Блэквуд хотод тоглох үеэр алиалагч нь  үзэгчдээс 37 настай Бен Ганхэм гэгчийг манежинд дуудан үзүүлбэртээ оролцуулахдаа агаарт хий эргүүлэх гэж байгаад алдаж унагасны улмаас үзэгч олон тооны гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэхэд хүрчээ.

The Sun хэвлэлийн бичсэнээр бол толгойгоороо унасан Ганхэм унасан даруйдаа ухаан алдсаныг циркийн жүжигчид тайзан дээрээс авч гаргаад эмч дуудсан байна. Түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргээд хийсэн анхны үзлэг, рентгер зургаас үзэхэд олон тооны гэмтэл авсан, түүн дотроо тархи нугасны гэмтэлтэй ёстой азаар амьд үлдсэн гэнэ.

Циркийн удирдлага Ганхэм болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйж тасалбарын нь үнийг буцаан олгоод дараагийн тоглолтыг үнэгүй үзэх урилга гардуулсан байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн алдаа гаргасан алиалагчаа мөрдөн шалгана гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан