Анх удаа дэлхийн зулай Эверестийн оргилд гарсан уулчин МУГТ Г.Өсөхбаярын нуруу нь хүнд бэртэж эмнэлгийн үүд сахих болжээ. Тэрээр “Уулчин хүн ууландаа эрсдэх нь нэр төрийн хэрэг. Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэж яваад шаргарлаараа дуусч байгаа нь уулчны хамгийн “сайхан” үхэл. Ууланд авирч байхад хүчирхэг хүйтэн салхи жаварт хайруулах шиг, нэн дулаан юманд хөвж байгаа ч юм шиг сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаатай. Өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөж зориг гарган ууланд авирч гавьяат хэмээх цолыг хүртсэн Г.Өсөхбаярын биеийн байдал сүүлийн үед тун муу байгаа гэнэ. Тэрээр уул руу мацахдаа байнга нуруундаа хүнд ачаа үүрч явснаас нуруу нь өвддөг болж, эмнэлгээр гүйдэлтэй болжээ. Эмчлүүлээд хэдэн сар болж байгаа ч нуруу нь төдийлэн сайн эдгэрэхгүй байгаа учраас эмч нь түүнийг “Дахин хэдэн сар эмчлүүлэх шаардлагатай” гэсэн байна. Хэдийгээр нуруу нь гэмтэлтэй байгаа ч гавьяат тамирчин маань биеэ илааршихаар “Аялалаа үргэлжлүүлнэ” хэмээн ярьж суугаа гэнэ шүү.