Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Буянтогтох: Танай охиныг олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан, төлөөрэй гэсэн


А.АКЭРКЭ


Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпын гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд 17 настай ОУХМ Б.Сумъяа оролцож, өвлийн олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирч элэг нэгтнүүдээ баярлуулсан. Тухайн үед олимпын аварга маань цахим хуудсаараа дамжуулж “Уралдааны өмнө би айж байсан. Алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Надад маш их стресс дарамт байсан” хэмээн бичсэн удаатай. Чухам ямар асуудлууд түүнийг ийнхүү дарамтад оруулсан талаар Тэшүүрийн холбооны зарим эх сурвалжаас тодруулахад “Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа нь “Б.Сумъяа олимпын эрхийн тэмцээнд явах ямар эрхтэй юм бэ” гэж уурладаг байсан. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Нармандах олимпын эрх авч чадахгүй хэмээн түүнийг тамирчид, дасгалжуулагчдын өмнө хэл амаар доромжилсон. Нармандах охиных нь өрсөлдөгч гэдэг үүднээс Б.Сумъяаг үргэлж шахаж хавчдаг. Олон дарамт шахалтыг давж байж олимпод оролцоод алтан медаль аваад ирсэн” гэв. Харин Сумъяа охины амжилт тийм ч амар замаар олдоогүйг түүний аав Г.Буянтогтох анх удаа ийн ярилаа.

-Монголын Тэшүүрийн холбооны ээлжит бус их хуралд таныг оролцсон гэж сонслоо. Ямар учир шалтгаантай энэ хуралд оролцов. Хөндлөнгийн хүн сууж болдог хэрэг үү?
-Холбоонд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийн зүй бус үйлдэл, бусармаг үйл ажиллагааг нь тэвчиж чадахгүй байсантай холбоотой юм. Би  энэ хуралд оролцуулж өгөөч гэж холбогдох хүмүүсээс их гуйсан.
Учир нь, охиноо төлөөлж, өмнөөс нь үг дуугармаар санагдсан юм. Тэгээд намайг урилгаар их хуралдаа суулгасан. Тэр хуралд нь би холбооны үйл ажиллагааны талаар тодорхой ярьсан. Сүүлийн үед сошиал ертөнцөөр холбооны ерөнхийлөгч болсон УИХ-ын гишүүн Даваасүрэнг элдвээр гутаан доромжилж байгааг их харлаа.

-Ц.Даваасүрэн гишүү­нийг хууль бусаар сонгогдсон ерөнхийлөгч гэх мэдээлэл бий. Та үүнийг хэлээд байна уу?
-Тийм. Даваасүрэн гишүүн жинхэнэ хууль, дүрмийнхээ дагуу, олон түмнийхээ итгэл найдварыг хүлээгээд ерөнхийлөгч болсон хүн. Ах нь бусармаг зүйлд оролцдоггүй. Тийм ч учраас хувь хүнийхээ үүднээс бүх зүйл хууль ёсных байсан гэдгийг хэлнэ.

-Та дээр бусармаг үйл ажиллагаа гээд дурдаад өнгөрсөн. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнөх хүмүүс нь ямар журмаар холбооны ерөнхийлөгч, үүрэг гүйцэтгэгч болсныг ах нь сайн мэдэхгүй. Миний охин ес, арван настайгаасаа л тэшүүрийн спортоор хичээллэж тамирчин болсон. Гавьяат тамирчин Цэнд гэж өвгөн миний охиныг есөн настай байхад нь өвдгийг нь барьж үзээд дэлхийн хэмжээний тамирчин болох юм байна, багшдаа өгчихөөч гэж гуйсан. Тэр цагаас охин минь Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байгаад тэмцээн, уралдаанд амжилттай оролцож ирсэн. Миний хувьд зөвхөн тэмцээнийг нь үздэг хэмжээнд дэмждэг байлаа. Гэтэл өвөл Норвеги, Германд зохиогдсон цуврал тэмцээнд явах болсон чинь охиныг минь “Чи эрх ч авч чадахгүй байж яах гэж явсан юм бэ” гэж загнаад уйлуулсан сураг сонсогдсон. Тухайн үед охин маань надад юу ч хэлээгүй л дээ. Сүүлд л сургийг нь сонссон. Эргээд бодоод үзэхээр Монголын Тэшүүрийн холбоо Сумъяаг тэмцээнд явах үгүйг нь шийддэг газар биш юм. Зөвхөн бэлтгэл сургуулилтыг нь хангаад, тэмцээнд явах зардлыг нь олж өгч тусалдаг байх ёстой.

-Яагаад та ингэж хэлэх болов. Цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байх, тийм үү?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын Калгарид болсон тэмцээнээс дээрх цуврал тэмцээнүүдэд орох эрхээ авсан. Өөрөөр хэлбэл, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл Голландад болсон олимпын эрхийн эхний тэмцээнд явсан охин минь утсаар ярихдаа “Ааваа би тэмцээнд оролцож чадахгүй юм шиг байна. Миний мэдүүлгийг явуулаагүй байна” гэсэн. Харамсалтай нь, тэр тэмцээнд нь манай улсаас зуун тамирчин явсан юм биш. Ердөө эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин явсан. Зоригтбаатарын мэдүүлгийг явуулсан хэрнээ охиныг маань орхисонд гайхсан. Тэгээд Олимпын хорооноос эхлээд олон газраар явж, үүссэн асуудлыг танилцуулсны төлөө холбооны Нармандах, Болормаа хоёр утсаар баахан доромжилж загнасан.

-Тэгээд яаж тэр тэмцээнд оролцуулж чадсан юм бэ. Эндээс мэдүүлгийг нь хэрхэн явуулав?
-Аз болоход авч явсан багшийнх нь таньдаг орос хүн тэр тэмцээний Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм билээ. Тэгээд дараагийн тэмцээн дээр хүүхдийнхээ мэдүүлгийг заавал авчраарай гээд Канадын мэдүүлгийг нь интернэтээс татаж оролцуулсан байдаг. Тэр тэмцээнээс Германд болсон тэмцээнийхээ эрхийг авсан шүү дээ. Германд болсон тэмцээн нь арваннэгдүгээр сарын 28-нд болж охин маань олимпод оролцох эрх авсан. Нэг харамсалтай зүйл нь “Дэлхийн цом”-ын тэмцээнд явах бэлтгэлээ хангая гэтэл манайд мөс байгаагүй. Гадаад руу явж хийе гэхээр мөнгө байхгүй, зовлон нүүрлэсэн. Тийм учраас ээж нь цалингийн зээл авч байж хувиараа Солонгост есөн хоног бэлтгэлийг нь хангуулсан. Дараа нь олимпод оролцох бэлтгэлээ хангах гэтэл тэшүүр, өмсгөл, мөс байгаагүй. Энд чинь гүйж хуурай бэлтгэл л хийдэг юм шүү дээ. Багш нь уйгагүй хөөцөлдсөний эцэст Хятадад 20 хоног бэлтгэл хийж чадсан. Тэр зардал мөнгө нь хаанаас ч гарсан юм бүү мэд.

-Хятадаас ирэнгүүтээ олимпыг зорьсон байх аа?
-Ирснийхээ маргааш нь олимпод явсан. Явах болсон чинь тэшүүр байдаггүй. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Норвегид болсон тэмцээний үеэр хөлөнд нь тааруулж оймсны хэвээр хийдэг ботинк захиалж өгсөн байсан юм. Мөн л өөрсдөө өр тавьж байж захиалсан. Харин Олимпын хороо, Тэшүүрийн холбоо уланд нь суурилуулдаг төмрийг нь авч өгсөн. Өмсгөл ч үгүй байсан болохоор өмнө нь уралдаж байсан хүүхдээс хоёр комбинзоныг нь гуйж аваад явсан. Очсон хойно нь бичигтэй байж болохгүй гэхээр нь дээр нь өнгө дагуу наалт наасан. Ингэж л олимпод оролцож, аварга болж ирсэн юм шүү дээ. Тийм учраас холбооны үйл ажиллагааг бусармаг гээд шүүмжлээд байгаа хэрэг.

-Тухайн үед Залуучуудын өвлийн олимпын аваргатай боллоо гээд хүн болгон дор бүрнээ баярласан. Гэвч ирэхэд нь Тэшүүрийн холбоо тосч аваагүйд олон хүн гайхсан. Холбооны энэ үйлдэл аваргад маань хүнд цохилт болсон байх даа?
-Миний харьяалагддаг олон нийтийн байгууллагаас надад баяр хүргэж, охиныг чинь тосч авъя гэсэн юм. Тэгэхээр нь ах нь баярлаад хүмүүст хэлчихсэн. Үүнийг Тэшүүрийн холбооныхон сонсоод тэр хүмүүс рүү утасдаад БСШУЯ, ЭМСЯ, “Алдар” нийгэмлэг, Олимпын хороо, Тэшүүрийн холбоо гээд таван байгууллага өргөн хүрээтэй арга хэмжээ болгож тосч авахаар болсон. Та нар илүүц гээд болиулчихсан байсан. Ах нь Дархан-Уул аймагт амьдардаг. Охиноо ирэх өдрийн урд орой нь хотод ирээд нөгөө байгууллага руугаа утасдсан чинь Тэшүүрийн холбооноос яриад биднийг болиулсан гэсэн. Тэгэхээр дахин ярьж, гуйсаар тосуулсан. Тэр үед дээрх таван байгууллагаас хүмүүс очоогүй гэдгийг сэтгүүлчид та нар мэдэж байгаа байх. Холбооны багш нар удирдлагуудаас яагаад тосоогүй талаар асуухад “Бид VIP заалаар орох гээд чадаагүй. Оруулаагүй” гэсэн байна билээ. Үнэндээ охин минь VIP биш энгийн заалнаас гарч ирсэн шүү дээ.

-Энэ мэт үйлдэл нь таныг холбооны хуралд суулгажээ дээ?
-Миний охин тэшүүрчин байгаагүй бол олон нийтийн энэ байгууллага дотор юу болох нь надад хамаагүй. Яах ч арга байхгүй охин минь энэ холбоонд харьяалагдаж тэмцээнд оролцоод амжилт гаргаж байгаа болохоор л оролцохоос өөр арга алга. Охины маань өнөөдөр гаргасан амжилт холбоонд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн бодлогын үр дүн, тэтгэвэртээ гарсан хэнхэг өвгөчүүл гэж ярьдаг буурлууд гэгдсэн Цэнд, Энхбаяр багшийн ач гавьяа юм шүү. Ингэж хэлэх болсон минь учиртай. Удирдах зөвлөлд ажиллаж байсан зарим хүн Тэшүүрийн холбоог бид авснаас хойш удирдлага зохион байгуулалт, менежментийг нь зөв болгож чадсан болохоор олимпын аваргатай болсон гэсэн сураг байна. Тийм биш юм шүү. Бүх зүйлд нь чагт тавьж байсан хэрнээ гаргасан амжилтыг нь өөрсдийнх мэтээр ойлгоод байгаад гайхаж байна.

-Олимпод явахад гарга­сан зардал болох 46 сая төгрөгийг танаас нэхсэн гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр танаас нэхэмжилсэн хэрэг үү?
-Тэгсэн. Тосч авах гэж байсан байгууллагын хамт олныг маань болиулсан гэхээр нь тэдэнтэй ах нь очиж уулзсан юм. Тэр хүмүүс холбооны Болормаа руу залгаад утсаа спикер дээр нь тавиад “Та нар эцэг, эхтэй нь холбогдож байгаа юу” гэж асуухад “Өдөрт олон удаа холбогдож байгаа” гэдэг юм байна. Худлаа яриад байсан болохоор нь ах нь “Холбоо бариагүй шүү дээ. Худлаа ярихаа боль” гэсэн. Гэтэл “Юу гэж солиороод байгаа юм бэ. Тэгж ярих юм бол танай хүүхдийг бид олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан. Энэ мөнгийг төлөөрэй. Чамаас нэхэмжилнэ. Төлөх чадвар байгаа юу” гэсэн. Ийм хүмүүс олон нийтийн байгууллагад ажиллах ёсгүй гэхээс өөр хэлэх үг алга. Тиймээс л бусармаг гээд байгаа хэрэг.

-Холбооныхон сүүлд нь дуудаж үдийн зоог барьсан санагдана?
-Тухайн үед ганц нэг байгууллага хүлээж авч баяр хүргэж байсан. Холбооныхон болохоор хүлээж авсан нэр зүүе гэж бодоод гадаадад болсон тэмцээнд оролцож медаль авч байсан ахмад тамирчидтай хамт үдийн зоог барьсан. Хүн ирээч гэсэн болохоор нь очсон. Ор гэхэд шагайв, ид гэхэд долоов гэдэг шиг л юм болсон.

-Өөрөөр шагнаж урамшуулсан зүйл бий юу?
-Байхгүй. Харин Олимпын хорооныхон төр засгийн шагналд тодорхойлсон юм билээ. Харамсалтай нь, бид олимпын аварга төрүүлсэн гавьяатай учир гавьяат болох ёстой гээд Болормаа нэрээ дэвшүүлээд явж байна гэх сураг гарсан. Ний нуугүй хэлэхэд миний охин олон удаа хөл, хамар, хацраа хөлдөөж байж энэ амжилтад хүрсэн шүү дээ. Өвлийн спорт их хэцүү. Тэшүүрийн спорт 50, 60-аад жил манай улсад хөгжиж байгаа ч зөвхөн Ази тивээс нэг мөнгө, хүрэл медаль авсан байдаг юм билээ. Гэтэл бүх салхийг нь хагалаад Залуучуудын олимпоос алтан медаль аваад ирчихсэн байхад төр засаг юу хүлээгээд байгааг ойлгохгүй юм. Харин төрсөн Дархан-Уул аймаг нь хүндэт иргэнээ болгосон.

-Болсон үйл явдалд та эцэг хүнийхээ хувьд ингэж ихээр эмзэглэж байхад Сумъяад хэцүү байгаа нь тодорхой. Ер нь энэ талаар танд ямар нэгэн зүйл ярих юм уу?
-Охин маань их хүнд цохилтод орсон нь мэдээж. Гэхдээ миний охин ямар нэгэн зүйлийг ил гаргаж хэлдэггүй. Даруухан хүний туйл байгаа юм. Би охиндоо өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэ гэж захидаг. Аав нь бололцоо муутай учир гадаадад амьдруулаад, бэлтгэл хийлгээд байж чадахгүй гэдэг. Тиймээс охин маань өөрөө л хичээж бүх зүйлийг болгож явна.

-Одоо Сумъяагийн маань өмнө ямар тэмцээн бай­­гаа вэ. Оролцохоор тө­лөвлөсөн тэмцээн бий юу. Бэлтгэлээ базааж байгаа юу?
-Гүйхээс өөр бэлтгэл хийж чадахгүй байна. Уг нь, өнгөрсөн гуравдугаар сард “Дэлхийн цом”-ын тэмцээнд явах эрхийн төлөө Канадад уралдах гэсэн боловч виз нь олдоогүй. Уг нь, дасгалжуулагч Энхбаяр нэгдүгээр сарын эхээр урилга захиалах хэрэгтэй байна гэж хэлсэн юм билээ. Гэтэл янз бүрийн шалтаг тоочиж байгаад гуравдугаар сар хүргэчихээд урилга захиалахдаа Энхбаяр дасгалжуулагчийн паспортных нь дугаарыг бичилгүй явуулсан байсан. Ийм урилгаар виз олгохгүйг холбооныхон сайн мэдэж байгаа шүү дээ. Дотоодын өрсөлдөгч нь дарагдчихна гээд виз олгоогүй юм болов уу гэж бодож байна. Нармандахын охин Сумъяагийн өрсөлдөгч болохоор зориудаар визний урилга авч өгөхгүй саатуулсан гэж холбогдох хүмүүс нь тайлбарласан.

-Ер нь, гарч буй зардлын дийлэнхийг нь та бүхэн хувиасаа гаргадаг юм байна гэж ойлголоо?
-Тийм. Тэшүүрийн холбоо, Олимпын хорооноос энэ өвөл олимпод оролцоход нь тэшүүрийн төмөр өгсөн. Мөн олимпын наадмыг зорихын өмнө тамирчин, дасгалжуулагч нарт “Мизүно” фирмийн иж бүрэн хувцсыг МҮОХ-ноос гардуулж өгсөн. Өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнд явахад нь зардал мөнгийг нь олимпын хороо л гаргаж байсан. Охиныг маань ганц дэмжиж, урамшуулдаг байгууллага нь Монголын үндэсний олимпын хороо байгаа юм. Бусад техник, тоног төхөөрөмжийг нь бид өөрсдөө л чадан ядан цуглуулж өгдөг.

-Холбооны удирдлагуу­дын хоорондын зөрчлийн золиос нь тамирчид болд­гийн нэг жишээ л энэ байх?
-Энэ бол хамгийн том жишээ болоод байна. Энгийн бидэнд удирдлага нь хэн байх нь хамаагүй шүү дээ. Тухайн тамирчин нь бүх боломж, бололцоогоор хангагдаж амжилт гаргаж байх. Ийм боломжоор хангаж өгөхгүй болохоор л эцэг, эх болсон бид чинь өөрийн эрхгүй татагдаж орж байна.  

0 Сэтгэгдэл
Та бид бол зүүдлээд ч чадахгүй. Олуулаа уралдахад байтугай, монголдоо ч уралдаж чадахгүй байж
Oor ornii tamirchidtai buuhiad niilj uraldsan belgedliin altan medal ym shuu dee ! Ene ovliin torold manaih Delhii baitugai Azid ch oiriin arav horin jildee amjlt uzuulj chadahgui ! Ene aav ohinoo l gaviyat bolgochih sanaatai ym bna daa hoorhii ! Yas gantsaaraa guvel homool l hamna shuu dee !
Та бид бол зүүдлээд ч чадахгүй. Олуулаа уралдахад байтугай, монголдоо ч уралдаж чадахгүй байж
bolormaa khaana b.na
ЭМЭГТЭИ ХҮН ЭРХ МЭДЭЛТЭИ СУУДАЛД ОЧИХООРОО ДООД АЛБАН ТУШААЛТНУУДТАИГАА ҮНЭН ДАРАМТТАИ ХАРЬЦАА ГАРГАДАГ ТИИМ Ч УЧИРААС ДЭЭР ҮЕЭЭСЭЭ ЯМААН ТОЛГОИГ ЯМБАНД ТАВИХГҮИ ЯНТГАР МУУ ХАТНААР ЗАРГА ШҮҮЛГЭХГҮИ ГЭДЭГ БАИСАН ВМ ДАА
gadniixan sanal tavixgui bn u m
Тэр урвагч Даваасүрэн гэдэг УИХ гишүүн юу хийж чадах юм бэ дээ тэгээд
Бид чинь ийм л муухай амдралд орчих юм даа. Олимпийн хороо анхаарах байлгүй дээ. Хэт удаан байна шүү. Улс нийгэмд гай болсон Болормаа,Нармандах мэтийн юмнууд зайлаач?
Бид чинь ийм л муухай амдралд орчих юм даа. Олимпийн хороо анхаарах байлгүй дээ. Хэт удаан байна шүү. Улс нийгэмд гай болсон Болормаа,Нармандах мэтийн юмнууд зайлаач?
Бид чинь ийм л муухай амдралд орчих юм даа. Олимпийн хороо анхаарах байлгүй дээ. Хэт удаан байна шүү. Улс нийгэмд гай болсон Болормаа,Нармандах мэтийн юмнууд зайлаач?
BOLORMAA METIIN XOG SHAARUUDIIG ZAILUULAAX XEREGTEI. TIIM UVAIGUI AVGAI NARIIG ENE SHUNAAD BAIGAA ALBAN TUSHAALAAS N ZAILUULJ CHADVARTAI SHUDARGA AVILGACH BISH XUNIIG SONGON SHALGARUULKTAAR TAVIX XEREGTEI.XOG SHAAR BN NAAD AVGAIGAA ZALUUL
эр Болормаа, Нармандах нар нэг хүнийг хааж боох биш, Монголын нэр хүнд, ирээдүйд заналхийлж байна гэдгээ ойлгохгүй хулгайчууд байна л даа.Ийм хулгайчуудаас эрх мэлийг нь салгах хэрэгтэй.
Ter Bolormaa gegch ni zailaasai daa.
Ийм зөрчил, тэмцэл, бэртэгчин байдал бүх холбоодод байгаа учраас шилдэг тамирчид маань нэг бол мэргэжлийн спорт руу явах эсвэл иргэншлээ сүлиулж байна. Жудогийн Казакстан руу явсан охиныг хар л даа. Яаж гялалзаж байна.
Тэр Болормаа, Нармандах нар нэг хүнийг хааж боох биш, Монголын нэр хүнд, ирээдүйд заналхийлж байна гэдгээ ойлгохгүй хулгайчууд байна л даа.Ийм хулгайчуудаас эрх мэлийг нь салгах хэрэгтэй.
Тэр Болормаа, Нармандах нар нэг хүнийг хааж боох биш, Монголын нэр хүнд, ирээдүйд заналхийлж байна гэдгээ ойлгохгүй хулгайчууд байна л даа.Ийм хулгайчуудаас эрх мэлийг нь салгах хэрэгтэй.
энэ аавыг дэмжиж байна.Миний хүү бас 6 настайгаасаа газрын теннисээр хичээллэсэн.Гэтэл тэр теннисний холбооны тэнэгүүдээс болоод 12 жил хичээллэсэн спортоо хаясан. Аав нь бүх л боломжоо ашиглан хөрөнгө мөнгөө ч хайрлалгүй гадаад руу бэлтгэл сургуулалтанд явуулдаг байлаа. Холбооных гэдэг нөхдүүд сонирхолтой ирээдүйтэй тамирчин болох хүүхдүүдийг зоригийг нь мохоож няцаадаг өөдгүй ноходууд байдаг юм байна лээ
өсвөр үеийн олипийн бэлгэдлийн аварга гээд үнэнээр нь бичээч.
үнэнийг хэлэхэд 4 өөр улсын тамирчин буухиад уралдаж бэлгэдлийн медаль авсан шүү дээ,манайхан туйлшрахаа боль,ганцаарчилсан төрөлдөө хомоол хамсан шүү,жинхэнэ олимпын медаль байсан бол монголын төрийн дуулал эгшиглэх ёстой шүү,
Ugtah gej baisan humuusiig n hudlaa heleed boliullaad baihdaa yahavdee he he kinonii esreg duruud amidral deer ain ..
BOLORMAA METIIN XOG SHAARUUDIIG ZAILUULAAX XEREGTEI. TIIM UVAIGUI AVGAI NARIIG ENE SHUNAAD BAIGAA ALBAN TUSHAALAAS N ZAILUULJ CHADVARTAI SHUDARGA AVILGACH BISH XUNIIG SONGON SHALGARUULKTAAR TAVIX XEREGTEI.XOG SHAAR BN NAAD AVGAIGAA ZALUUL
MONGOL ULSIIN ERONXIILOGCH GUAI TA TER OXINII AMJILTIIG UNELEED TER GAVIYAT TAMIRZIN TOMOR TEMDGEE OGZZIXOOZ.IIM BAXARXALTAI MUNADAG OXIND OGOX XEREGTEI SHTE
Bolormaa hereg tarisaar l xaxa hund huniig yahgej songodog bn aa
нөгөө монгол зан, хэн энэ занг тас цохиж чадах вэ
lambaa said n bish
Ийм өнгө мөнгөний төлөө явдаг бусармаг хүмүүс зарим спортын холбоодын толгойд байгаа учраас спортын хөгжилд асар их саад учруулж байна.Йим хүмүүс эрх мэдэлд хүрэхийн тулд ямарч муухай арга саам хэрэглэхээс буцахгүй.Монголын спорт бусармаг хүмүүсээс ангижирч цэвэр ариун байх болтугай.
Ер нь спортын олон холбоод ийм байдлаар ажиллаж авьяаслаг тамирчдыг хохироож байгааг БТСГазар анхаарч чадахгүй, мэдэхгүй ч юмуу байгаа. Ажлаа муу мэдэж хувийн амбиц хөөдөг, зөвхөн өөрийн гарын шавь нараа л тордохыг хүсдэг шигшээ багийн дасгалжуулагч нар олон байгааг БТСГ арга хэмжээ авах цаг болжээ. Энд топ төрлүүд ч хамаарна.
мэдээд байгаа юм бол шууд уулзаач ээ
ихэнх нь дэмжиж,энэ их сайн охин байна,тэр муулан аядаж байгаа гар фб-ээр нэг муулаад шагайгаадхаач аягүй бол тэр Болормаа эс бол Нармандахынх нь охин ар тал нтр байгаа даа
Бид иймэрхүү дарганцаруудаар удирдуулж байгаа болохоор л хичнээн олон сайхан залуус хүүхдүүдийн амьдралыг баллаж байгаа бол доо. Хөлбөмөг, сагсан бөмбөгийн холбоо, чөлөөт бөхийн холбоо бас л нэг иймэрхүү дээ. Мөнгө улаан, нүд улаан гэдэг л дээ
Бид иймэрхүү дарганцаруудаар удирдуулж байгаа болохоор л хичнээн олон сайхан залуус хүүхдүүдийн амьдралыг баллаж байгаа бол доо. Хөлбөмөг, сагсан бөмбөгийн холбоо, чөлөөт бөхийн холбоо бас л нэг иймэрхүү дээ. Мөнгө улаан, нүд улаан гэдэг л дээ
estoi bo.ov shigee boginohon bodoltoi ***** yumdaa chi
хаана ч байсан Могол хэвээрээ л байна. Гаднаас дэмжлэг авч тэр хэдэн малын санааг амраа. Олимдын аврагыг хүлээн газар зөндөө олдоно
Amjilt huseye!!! Mundag yumaa manai mongolchuud. Aav ni huuhdee omoorolgui yahav. Tamirchin hun chin zaluu nasandaa l amjilt uzuulne. Amjilttai bh ue ni bogino bolhoor sain hicheegeerei! Neg negnee demjeed amdirtsgaaya aha duus mini! Sumyag temtseen uraldaand yavhad ni demjij tusaltsagaay
сайн байцгаана уу сумъяа охинд амжилт хүсье ёстой мундаг хөөрхөн охин байна дахиад олон олон тэмцээнд орж амжилт гаргаж өөрийгөө болон аавынхаа улс эх орныхоо нэрийг гаргаж яваарай. Төр засаг нь эх орныхоо нэрийг үргэлж доош унагааж байгаа иймэрхүү үед гадаадын олон хүмүүст монголд ийм чадварлаг хүмүүс байдаг юм гэдгийг харуулж чадсан чамд баярлаж байна. Өөр олон олон медал авч байсан урлаг сдортынхоо хүмүүм болон хүүхдүүд амжилт хүсье
davaaasurendee heleech huuhdeeree mongo hj bna
Хаана бизнес хийгээд байгаан
Малаа охиныг нь дарамтлаад байгаа талаар ярьжийн. Зүй бус үйлдлийг нь ярьжийн. Тэрнээс шагнасангүй гээгүй байна. Мал гэхэд малын заяа гомдмоор бодолтой юм аа
Чи яг хөлдүү. Хямрал энэ охины дээрээс нь Монголын нэр хүнд болох тэр олон олон медалд ямар хамаатайн. Тэртээ тэргүй хямарсан хямраагүй халааснаас минь хулгай хийж байгаа цаадуул чинь.
ene holboonii nuhuduuded hariutslaga tootsoj shalgah heregtei zardal mungiig n dundaas n avdag um bishuu mongoloo tuluulj bolohgui bol gadagshaa garsan n deer
za daa barag l unen bh shuu
Нэг лаг хулгай байгаа. Мөнгөний сонрихол ихтэй. албан тушаалд бол нугасгүй
Өвлийн спортын аль ч холбоо адилхан байна өө. Мөсний хоккеэй хэдэн тамирчин маань бэлтгэл хийх мөсгүй, цохиургүй, конкигүй л нэг нэгээсээ гуйж авч өмсөөд явж байгаа шүүдээ
Тэшүүрийн Холбооны удирлагыг тэр чигээр нь солих хэрэгтэй ш дээ. Тэр Болормаа,Нармандах гэж яасан ч ичдэггүй юм бэ? Хүүхдийг нь хэн гэдэг юм бол? Ямар амжилт гаргаж байсан юм бол доо. Үнэхээр л тийм мундаг юм бол хамтраад бэлтгэлээ хийж яагаад болохгүй байсан юм бэ? Иймэрхүү ухамсар дорой малнаас дор сэтгэхүйтэй юмнуудаас болж Монголын хичнээн тамирчин амжилт үзүүлж чадахгүй байгаа бол гэж бодохоос үнэхээр дургүй хүрч байна.Эцэг эх мэдээж л үр хүүхдийнхээ төлөө л явна. Тэгсний хүчинд амжилт гаргаж байгааг харж байгаа биз дээ. иймээс эцэг эхийг нь буруутгахгүй баймаар юм.
ёстой үнэн.монголынхоо нэр дээр байвал манай улсын л нэр гарна ш дээ.
Холбоодууд адилхан байнаа. Цаад олон улсын холбооноосоо мөнгө авдаг, цалинждаг. Амбиц хөөсөн хэдэн залуус- хараад харьцаж үзээд үнэхээр сэтгэлээр унасан шүү. Яаралтай шинэчлэл хийх хэрэгтэй. Цаад холбоодоо үргээхээр юм хийгээд байна. Үнэхээр сэтгэлээсээ ажиллаж байгаа нь цөөхөн байна. Дээдэс нь суудлаа олохгүй байхад доодос нь ч аргагүй л гэж бодогдсон.
Ene teshvvriin xolboonii durdagdaad b gaa noxdiig zailuulaa.boloxoo baisan xolboo uym bn lee er ni
Жаахан охиноо эцэг нь өмөөрч үгээ хэлэхгүй бол хэн хэлэхийн. Холбоо нь дээрэлхээдбайхад дуугүй л суугаад байвал хайран залуу нас цаг хугацаа явчихдаг юм байгаа биз дээ. Тэнэг юмнууд ядаж атаархуу байхымаа,
ДҮҮДЭЭ ЗӨВЛӨХӨД ӨӨР ЧАДАЛТАЙ УЛСЫН НЭР ДЭЭР УРАЛДСАН НЬ ДЭЭР ДЭЭ ӨМНӨ НЬ АХ НЬ ЧАМД СЭТГЭГДЛЭЭРЭЭ АНХААРУУЛЖ БИЧИЖ Л БАЙСАН ,ЭНД ТЭР ХОЛБОО ЭНЭ ТЭРИЙГ МАРТ ХАЯ АЛСДАА АМЬДРАЛД ЧИНЬ Ч ХЭРЭГТЭЙ ТИЙМ БОЛОХООР ГАДААДЫН САЙН ХОЛБООД ЭНЭ ТЭРИЙГ САЙН СУДАЛ ДАА АМЖИЛТ
za daa barag l unen bh shuu
Chini ohin bsan bol chi meliigeed duugai suuhgui l bh mal yum bichih yum
zass uls oron hyamarchaad ediin zasgaa yaaj sergeeh ve gej bodoj bxad neg olymp ed narin zardal gai l bn uls oron hugjuud togtvorjood ehlel bas uur hereg
estoi bo.ov shigee boginohon bodoltoi ***** yumdaa chi
Чи яг хөлдүү. Хямрал энэ охины дээрээс нь Монголын нэр хүнд болох тэр олон олон медалд ямар хамаатайн. Тэртээ тэргүй хямарсан хямраагүй халааснаас минь хулгай хийж байгаа цаадуул чинь.
Болормаа гэж ямар хулгайч байнаа
Нэг лаг хулгай байгаа. Мөнгөний сонрихол ихтэй. албан тушаалд бол нугасгүй
Өөр улсын нэр дээрээс оролцвол дээр дээ. Монголд ер нь бүтэж байгаа юм алга.
Er n bol temtseend yalj irsen n bidnii baharhal. Gehdee aav n inheed hundetgel shaardaad guigeed baigaa n holbooniihnoos yalgaagui l uildel sh dee. Yalsan bol yalsan. Tegeed l boloo bishuu. Humuus bur tenegerchih yumaa Daruuhan bai l daa Ohiniihoo neriig ingej baij gutaachih vii dee.
Малаа охиныг нь дарамтлаад байгаа талаар ярьжийн. Зүй бус үйлдлийг нь ярьжийн. Тэрнээс шагнасангүй гээгүй байна. Мал гэхэд малын заяа гомдмоор бодолтой юм аа
Chini ohin bsan bol chi meliigeed duugai suuhgui l bh mal yum bichih yum
Jaahan ohinii amjiltan deer ajilaad Hudalaa yariad suuhaasaa icheesei.uur ulsiin ner deer temtseend oroltsoo yadaj l hamgamj n sain
Er n Gant"s uugeer togtohgui sportiin oor olon torold ulsiin mongoor hamaatan ah duugee shurguuldag yvdal IH bii ardiin huuhduud hotsordog tohioldol IH bii shuu
zail
Спортын ихэнх холбоонд иймэрхүү хувийн эрх ашиг хөөсөн хувалзнууд заавал байхымаа хөөж явуулах хэрэгтэй. Сумъяа д өшөө их амжильыг хүсэн ерөөе
Чадалтай авяьастай бол тив дэлхийн аварга болноо амжилт харин эцэг нь охиноороо бизнес хийх гээд байна уу. Сая допин хэрэглсэн гэнэ. Тэр хэн бэ?????
Хаана бизнес хийгээд байгаан
ийм мундаг тамирчиндаа урам хайралдаггүй манай монгол шиг мулгуу улс орорн хаана ч байхгүй, Нэг сайн тамирчинаа гадны оронд алдах нь дээ
ёстой үнэн.монголынхоо нэр дээр байвал манай улсын л нэр гарна ш дээ.
Энэ ялзарсан ноходыг яалтай билээ. Тамирчин охинд сэтгэлийн хаттай байж амжилт гаргаарай гэж ерөөе
Gadaadiin irgen boloo
тамын тогооны үлгэр жаахан охин амжилтан дээрч гарах юмаа миний дүү гадаад орны нэр дээр уралд
хаана ч байсан Могол хэвээрээ л байна. Гаднаас дэмжлэг авч тэр хэдэн малын санааг амраа. Олимдын аврагыг хүлээн газар зөндөө олдоно
еээ шаарнуудаа. ичдэг болоосой ичих булчирхайны эмнэлэг байгулья
Нас өсөх идэр, бие хүч чавхарч төгөлдөржсөн энэ үедээ л сайн бэлтгэл хийж амжилт үзүүлдэг юм. Монголчуудын тамын тогооны үлгэрээс холдох хэрэгтэй. Өөр улсын иргэн болоод дэлхий, Олимпийн аварга болох хэрэгтэй. Тэр цагт л энэ удирдлага гээд байгаа хувалзууд ойлгож магад. Ер нь ойлгох ухамсар хүрэхгүй л болов уу даа. Хайран залуу, хайран эх орон !!!!
mongold buh yum neg iimerhuu bgad bgamaa
холбоонд нь шинэчлэл хийх хэрэгтэй болж дээ.Шудрага байцгаая л даа.Ламбаа сайд анхаарлаа хандуулна уу...Ийм байхад тамирчдаас амжилт нэхэх нь шудрага ёсонд тохирох уу.Гаргасан амжилтыг нь булаацалдах нь ёс зүйд нийцэх үү...Тамирчний сэтгэл зүйн бэлтгэл амжилтанд шууд нөлөөлдөг шүү дээ.Болимоор юм.
lambaa said n bish
Өвлийн спортын аль ч холбоо адилхан байна өө. Мөсний хоккеэй хэдэн тамирчин маань бэлтгэл хийх мөсгүй, цохиургүй, конкигүй л нэг нэгээсээ гуйж авч өмсөөд явж байгаа шүүдээ
nowadays mongolian common face
Bolormaa Narmandah n icheechee. Ataarhuu humuus v. Sumyad amjilt. Sain ohin.
uruul tatanxai erd exneree aldaj baigaa bol xoxi chin za
heleh ug oldohgui ni. end tendhiin balai yumnuudiig ariin haalgaar ajild avahaar iim gai bolj bhgui yu. Ene holboonii Erunhiilugch ni ajlaa sain hiigeechee. Sportiin tuluu hun baih heregtei, suudal buglusun mungu nehsen erguu yumnuud bish.
23-р сургуулийн захирал Ганболд гэж гэлжгий,өрөөл татанхай этгээд айлын эхнэр эргүүлж гэр бүл үймүүлээд байнаа.Боловсролын сайд Гантөмөр доод ажиотандаа анхааруулж арга хэмжээ аваачээ.
мэдээд байгаа юм бол шууд уулзаач ээ
uruul tatanxai erd exneree aldaj baigaa bol xoxi chin za
арайч дээ. ивээн тэтгэх хүн гараад ирээсэй
Haa gazar dandaa 1 iim hyvalznyyd bhiimaa. Chaddag n yavah heregtei bolohoos ariin haalgatai chadvargui n mungu urj tansaglaj yavah yostoi yu?????
teshuuriin holbooniihniig tui chort gej helye
Бид чаддаг хүнээ дэмжих хэрэгтэй. Түүнээс биш арын хаалганы тамирчин хэрэггүй
Хамгийн их уншсан