Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгт 70 настай эмээ анхны хүүхдээ төрүүллээ


Энэтхэгийн 70 настай эмэгтэй Далжинер Каур гэгч анхын хүүхдээ төрүүллээ гэж Bangkok Post сонин мэдээлснийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Энд өгүүлснээр бол энэ эмэгтэй нөхөртэйгөө 46 жил хамт амьдраад хүүхэд хүлээсэн боловч бүтээгүй болохоор зохиомлоор үр тогтоох замаар хүүхэд төрүүлж болох юм байна гэж ойлгосон гэнэ.

Настай эхээс төрсөн хүүхэд ердөө хоёр кг жинтэй байсан ч эрүүл, чийрэг байсан түүнд Армаан гэж нэр өгсөн гэж мэдээлжээ. Нялх биетэй байгаа настай ээж өөрийгөө хүүхэд төрүүлэхэд тийм ч хөгшин биш гэж хэлсэн байна. Түүнийхээр бол одоо л өөрийн нь амьдрал жинхэн бүрэн бүтэн болж байгаа гэнэ.

“Миний мөргөл гуйлтыг бурхан сонссон байна. Одоо л миний амьдрал жинхэнэ ёсоороо бүрэн бүтэн болж байгааг би мэдэрч байна” гэж Далжиндер Каур хэлжээ. Тэр бас хэний ч тусламжгүйгээр хүүхдээ өөрөө өсгөнө гэдгээ илэрхийлж  “Миний нөхөр маш халамжтай. Нөхөр маань бүх зүйлд надад тусална. Би ч эрч хүчтэй хэвээр байна” гэж  хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан