Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээрэмчнийг саатуулсан хоёр охин


ОХУ-ын Башкирийн дунд сургуулийн 15, 16 настай Катя Варганова, Милена Абдуллина гэдэг хоёр охин биеийн тамирын дасгал  тараад харьж явсан ч гадаа 25 градусын хүйтэн байсан болохоор дулаацахаар ойролцоох дэлгүүрт орохдоо настай эмэгтйг дээрэмдсэн эмэгтэй саатуулж чадсан байна.

Тэднийг ороход нэгэн настай эмээ худалдаж авсан зүйлсээ торонд хийн, булангийн сандал дээр сууж байж. Гэтэл гаднаас согтуу эмэгтэй орж ирээд эмээ рүү ойртож шууд л халаасанд нь гараа хийн түрийвчийг нь булааж авч. Охид “болиоч”, “түрийвчийг нь өг” гэж хашгирсан ч тоосонгүй хаалга руу гүйсэн байна.  
Худалдагч эмэгтэй тэнд байсан ч ер анзаарсан шинжгүй үл тоож. Харин охид гүйж хаалгыг хаагаад согтуу эмэгтэйгээс түрийвчийг нь авах гэж байтал азаар цагдаагийн хүүхдийн байцаагч орж иржээ.

Хэрэг явдлыг тодруулах шаардлага гарсангүй, тэгээд ч эцэг эх, харгалзах хүнгүйгээр хүүхдүүдийг байцааж асуух ёсгүй байв. Хэд хоногийн дараа бүх зүйл тодорхой болж цагдаагийн газар охидод талархал илэрхийлэн баярын бичгээр шагнаж урамшуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан