Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Чөлөөт бүсийн ажилд “чөдөр” болсоор байх уу
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Эртний төрт улсууд төсөв орлогоо зузаалж, сан хөмрөгөө арвижуулахын тулд хөрш орон хийгээд гуравдагч этгээдтэй хийх худалдааны чөлөөт бүс бий болгож, тухайн бүс нутагт худалдаа наймаа эрхлэгчдийг одоогийнхоор импорт, экспортын татвараас чөлөөлдөг байв. Газар дундын тэнгис орчмоос гаралтай худалдаа наймааны эл шийдэл өдгөө эдийн засгийн чөлөөт бүс болон өргөжсөн түүхтэй.
Чөлөөт бүс гэх ойлголтыг Монгол Улсын хуульд “Гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийг ойлгоно” хэмээсэн нь Дэлхийн банкны тодорхойлолттой утга дүйж байгаа юм. Товчхондоо, манай улсад эдийн засгийн чөлөөт бүс бий болгож, хөрш зэргэлдээ улс орон, гуравдагч зах зээлтэй татваргүй, чөлөөт худалдаа эрхлэх хууль, эрхзүйн орчин бүрдүүлсэн гэсэн үг.
Тиймдээ ч бид зах зээлд хөл тавьсан даруй эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай ярьсаар өнөөдөртэй золгосон. Харамсалтай нь, өдий хүртэл “чөлөөт бүс” хэмээн тодотгочихмоор тоймтой бүтээн байгуулалт хийгдсэн нь үгүй. Угтаа эртний чөлөөт бүсүүд боомт, хилийн ойролцоох хот сууринд түшиглэн хөгжиж байсны адил өнөөгийн чөлөөт бүс ч тодорхой бүтээн байгуулалтад суурилдаг.
БНХАУ-ын дарга Ши Жин Пин 2014 онд манай улсад айлчлахдаа дэд бүтэц, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайд онцолж, улмаар “Нэг бүс-нэг зам” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Замын-Үүд, Эрээн хотуудад түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар болсон. Урд хөрш маань ч хэлцэж тохирсон ёсоор 2014 оноос эхлэн “Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон.
Угтаа Монгол, Хятад хоёр орны худалдаа наймааны хамгийн гол бүс нутаг болохын хувьд Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд манай талд ашигтай тусах нь мэдээж. Тиймдээ ч бид энэ ажилд хойрго хандаж, хөрөнгө мөнгө харамлаж болохгүй гэж байсан ч өдгөө чөлөөт бүсийн ажил царцчихаад байна. Нэг үгээр Замын-Үүд, Эрээн хоёрыг чөлөөт бүсээр нэгтгэхээр хоёр талаас бүтээн байгуулалт өрнүүлж эхэлсэн ч манай талын ажил зогсонги байдалд оржээ. Харин энэ хооронд Эрээн хотын худалдааны бүсийн ажил талдаа орж, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил энэ онд ашиглалтад ороход бэлэн болжээ.
Өчигдөр эл төслийн танилцуулга, уулзалт болж албаны хүмүүс болон бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо. Эрээн хотын талаас хотын намын дарга, Шилийн гол аймгийн захиргааны намын хорооны гишүүн Ё Юнбө, төслийн хөрөнгө оруулагч “Юн Шэн” компанийн захирал Е Пин тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэн бол манай талаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа нар оролцсон.
“Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийн нэгдүгээр ээлжийн барилга байгууламж энэ онд багтан ашиглалтад орох бөгөөд мөн туршилтын үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Улмаар худалдааны бүсэд үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Монгол талын аж ахуй нэгж, иргэдэд мэдээлэл хийсэн юм. Төсөлд хөрөнгө оруулагч “Юн Шэн” компанийн захирал Е Пин “Эрээн хот Хятад улсын хойд зүгийн нээлттэй түшиц бүс нутаг болгох, боомтын хүчин чадлыг дээшлүүлэх, хилийн худалдааг өргөжүүлэх, боомтын эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулна” хэмээсэн юм.
350 сая юанийн хөрөнгө оруулалтаар, 100 мянган ам.метр талбайд босч буй эл бүс нь тус бүр 36-60 ам.метр бүхий 350 стенд буюу павилионтой бөгөөд Монгол Улсад 150 стенд эзэмших нөхцөлтэйгөөр чөлөөт бүсийн худалдаанд оролцох боломж олгож байна. МҮХАҮТ-ын зөвшөөрлөөр аж ахуй нэгжүүд бүртгэж, бизнес эрхлэгчдийг оролцуулах ба нэг хүн нэг удаад 8000 юань хүртэлх бараа бүтээгдэхүүнийг экспорт, гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн жилд дунджаар 2.7 сая орчим юанийн барааг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн, хилийн худалдааны бүс нь худалдааны бүс, логистикийн үйлчилгээний бүс, агуулахын бүс, нэгдсэн цахим худалдааны программ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагаа голлон явуулах юм. Мөн орчин үеийн хилийн худалдааны бүсийн удирдлагын систем бий болгож нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлж, хил гааль, хорио цээрийн үйл ажиллагааг нэгтгэсэн хууль сахиулах хяналт шалгалтыг цогц байдлаар шийдэх гэнэ.
Манай худалдаа эрхлэгчдийн хувьд худалдааны бүсэд үйл ажиллагаа явуулахаар болвол юуны өмнө МҮХАҮТ-иар дамжуулан “хүчин төгөлдөр үнэмлэх” авах ба улмаар 36-60 ам.метр талбай бүхий стендүүдээс хүссэн хэмжээгээр түрээслэн эзэмших эрхтэй болно. Худалдааны бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэдэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Эрээн хотын удирдлагууд тодорхой хөнгөлөлт, урамшуулал олгох аж. Тухайлбал, стенд түрээслэх иргэд эхний нэг жил хөнгөлөлт эдлэх аж. Мөн тээврийн хэрэгслийн түр хугацааны татвар тэргүүтэй зарим хураамжаас чөлөөлөгдөх аж. Худалдааны бүсийн харьяа газар нутагт өөрийн тээврийн хэрэгсэл, жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой болно гэв.
Уулзалт, танилцуулгад оролцсон худалдаа эрхлэгчдийн зүгээс зөвхөн худалдаа наймаанаас гадна нийтийн үйлчилгээ, валют арилжаа зэрэг бусад төрлийн бизнес эрхлэх боломжтой эсэхийг лавлаж байв. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс эхний ээлжинд зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдаалах боломжтойг хэлээд цаашид энэ төрлийн үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж байгаа эсэхийг судлана хэмээж байв. Ямартай ч Эрээн хотын “Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин манай талаас хил дамнасан чөлөөт бүсийн ажлыг хэдий хүртэл чөдөрлөх нь тодорхойгүй хэвээр байна.
-“Хилийн иргэдийн худалдааны бүс”-ээр өдөрт 8000, жилд 2.7 сая орчим юанийн бараа бүтээгдэхүүн татваргүй нэвтрүүлэх боломжтой-

0 Сэтгэгдэл