Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гадаадад оффшор данстай монгол хүмүүсийн нэр
Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын баримт бичиг гэдгийнхээ хүрээнд татварын хөнгөлөлттэй бүсэд оффшор данстай монгол хүмүүсийн нэрсийг дэлгэсэн байна.
Сэтгүүлчдийн энэ байгууллага Невадагаас Гонконг, Британийн Виргиний арал хүртэл хуулийн дагуу байгуулсан 21 салбарт нээсэн манай гаригй улс орнуудын иргэдийн 214 мянган офшор дансны нууцыг дэлгэжээ. Үүний нэг хэсэг нь Панамын хуульзүйн Mossack Фонсека компанийн мэдээллээр хувь хүмүүсийн оффшор компанийн мэдээллигй ил болгож байгаа юм. Энд тухайн хүмүүсийн овог нэр хөрөнгийг зарлаж байна.
“Ийм нууц байрлалд хөрөнгөө хадгалж татвар төлөхгүй байна гэдэг бол энэ их хөрөнгө, мөнгө ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэхэд маш их садаа болж байгаа хэрэг” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким Вашингтонд болсон Дэлхийн банкны хаврын чуулганыг нээхдээ хэлжээ. Үүний дараагаар мэдээллийн 100 гаруй байгууллага ийм хөрөнгө эзэмшигчдийг мөрдөн шалгах ажил эхлүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама харин хамгийн гол бэрхшээл бол энэ бүхэн хуулийн дагуу байгаад л байна гээд “Энэ бүхэн хууль зөрчөөгүй байгаа юм бол, хуулиа л муу хийснийх” гэсэн байна.
Панамын баримт бичгээс үүдээд АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн пүрэв гарагт Конгрест хандан холбооны хэмжээнд бүртгэл явуулж оффшор компаниудын ард хэн байгааг шалгахаар болсон байна. Ийм бүртгэл нь хуулийн байгууллагуудад энэ хүмүүс мөнгө угааж байгаа эсэх, өөр ямар хуулийг зөрчиж байгааг мөрдөн шалгахад туслах юм.
Австрали, Германы засгийн газар ч оффшор компани эзэмшигчдийнхээ бүртгэлийг ил болгохоо мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл