Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороонд харьяалалтай, Лондонгийн олимпийн наадамд оролцохоор эрхээ авсан тамирчдыг өнөөдөр ЦЕГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир олимпод оролцох гэж буй тамирчдадаа баяр хүргэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Цагдаагийн байгууллагаас Гавьяат тамирчин, цагдаагийн ахмад, марафонч Б.Сэр-Од, ОУХМ, цагдаагийн ахлагч, марафонч Л.Отгонбаяр, Гавьяат тамирчин, ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Мияарагчаа, ОУХМ Ц.Мөнхзаяа, ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, сонсогч Н.Төгсцогт, дэслэгч Б.Түвшинбат нарын 10 тамирчин Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Тэдгээр тамирчдад өнөөдөр Лондонгийн олимпийн бэлтгэлд нь зориулж тус тус 10 сая төгрөг гардуулсан юм.