Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөстэй кофеноос болж таван сая доллар нэхэмжилжээ


Америкийн Чикаго хотын иргэн Стэйси Пинкус  гэгч эмэгтэй кофены сүлжээ газар Starbucks-ийг хүйтэн кофендоо их хэмжээний мөс хийж үйлчлүүлэгчдийг мэхэлж байна хэмээн таван сая доллар нэхэмжиллээ хэмээн Chicago Tribune хэвлэл мэдээлжээ.

Шүүхэд өгсөн нэхэмжлэлд дурдсанаар бол энэ компанийн худалдаалж байгаа их порцын кофе нь 700 грамм гэдэг ч үүнийг Пинкус хатагтай хөргөх гэж их хэмжээний мөс хийснээс болж энэ нь сайндаа л 400 грамм кофе болж байна гэж үзсэн юм байна.

Түүнийхээр бол Starbucks сүлжээний хүйтэн кофе нь ерийн халуун кофеноосоо илүү үнэтэй байгаа нь мөс хольсон  хэмжээнээс болж байгаа гэнэ. Ийм ч болохоор үйлчлүүлэгчдийг мэхэлж, ёс суртхуунгүйгээр ашиг олж байгаагийн нь төлөө таван сая доллар нэхэмжилж байна гэж өргөдөлдөө дурджээ.

Харин Starbucks энэ талаар “Мөс бол хүйтэн ундааны гол хэрэглэгдхүүн гэдгийг манай үйлчлүүлэгчид маш сайн мэдэж байгаа. Хэрвээ үйлчлүүлэгч ийм бэлэн ундааг хүсэхгүй байгаа бол шинээр бэлтгээд өгнө” гэсэн тайлбар хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан