Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад, Америкаар аялсан тэмдэглэл

Дашболхойн Дамбадаржаа гэсэн нэр Монголын мэдээллийн ноён оргил Радио долгионоор цууриатдаг байснаас хойш 50 шахам жил өнгөрчээ.
Өнөөдөр энэ сэтгүүлч
Далан нас эр хүнд
Даваа болохоос оргил нь биш гэж “даналзсаар” морьдоо уяхаар, өргөн Сэлэнгийн бэлчээрт яваа адуугаа зорин мордох гэж байхад нь бид уулзаж Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойдоо морь уяж, наадамчин олноо баясгах гэж байгаа шинэ залуу уяачиддаа зөвлөгөө болгох зорилгоор Дамбадаржаа гуайн бичиж байгаа номноос нь авч уншигчдадаа толилуулж байна.
    
2011 оны туулай жилийн өвөл тэнгэрийн хөлөгт тухлаж тив алгасан ниссээр Канад Америкийг зорилоо... Тоотой нас минь жилийсэн ч тооноор гарсан утаа биш дээ би, унтаж хэвтээд яадаг юм гээд уул ус гатлаад урагшилж явсан минь тэр. Угалзтай монгол гутлын минь мөр Канад Америкийн урт урт гудамжуудад үлдлээ... Алдаж онодог хорвоогийн ааш араншин сонирхож явсан болохоор амаа удүүлсэн шиг дуугүй яваад яадаг юм. Сэтгүүлч гэж цоллуулсан түүх намтар минь үнэн тул уншсан хүнд нэгийг бодуулж сануулахаар тэмдэглэж авсан бүхнээ сийрүүлсэн минь энэ. Уншигч авхай та болгоон сонирхоно уу?



Канадын дэвтэр

2011-11-29- нд Улаанбаатараасаа нисч Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд үдлээд оройхон Канад улсын Калгари хотод буулаа. Өвлийн эхэн сарын 7 болж байдаг. Канадын Ванкувер, Калгари хотуудад бороо шивэрч байх нь тун ч сонин санагдлаа. Бидний наашаа гарахад Улаанбаатарт маань цас орчихсон зам халтиргаатай байж билээ. Канадын Калгарид дулаахан. Нэвсийтэл орсон шинэхэн цасан дунд бидний "шоорт" гэж нэрлэдэг богино өмд өмссөн залуучууд дуулалдан зугаацаж явааг харахад бүүр ч таатай... Өнгө тансаг цагаахан цасанд үзгээ дүрж бүжиглүүлэн мөрөө гаргая гэж бодлоо...  Дэвэн дэлхийн юмс бодогдож байна. Дээлтэй монгол хүн дэлгэрхэн дэлхийн хаана нь цогиулж явлаа даа. Тэгтэл бид тив алгасаж ниссээр хаа холын Канад улсад ирээд тухлаж суудаг. Энэ маань хэний юуны ач тус билээ? Гэж бодохоор 1990 он! Цагаан морин жил бодогдов. Тиймээ! Зүг буруу "будилаант" замаар зүтгэж явсан зүггүй монголоо зөв замд хөтөлсөн 90 оны Ардчилал бодогдоно. Сум шуугиулж, цус урсгаагүй шуугиант жил 1990 он! Монгол хүн бүхэнд бодогдоно бизээ. Тиймээ! Энэ ардчиллын эхлэлийн салхийг мэдсээр байж мэдэхгүй дүр үзүүлэн муйхраар зүтгэгчид байсан уу? Байсаан. Би чадна. Бид чадна гээд хашгирагчид байсан билүү? Байсаан. Тэд тэмээ туйлаад тэнгэрт гарах биш гэсэн шүү юм бодоцгоож байлаа... Яв явсаар ямаа тангараад янгиа хэмхлэхгүй гэж сэтгэдэг байв шүү. Юм юм л болж байсан. Миний ард түмэн мөнхийн амгалан уламжлалаараа Ардчиллыг ая эвээр нь алхуулж дөрөөнд хүргэн дэлхийд таниулж чадсанаар бид энд ирээд байна гэж бодлоо... Чадахгүй байж чадна гэдэг. Мэдэхгуй байж мэднэ гэж мэдэмхийрдэг байсан тэр хүмүүсийн ичих булчирхай хатаж ширгэсэн байх гэж бодогдлоо. Миний энэ бодол уншсан хүнд нэгийг бодогдуулж урмыг нь сэргээгээсэй гэж бодном...

Калгари хотын өвөл

2011 оны туулай жилийн өвөл Калгарид тун ч дулаахан боллоо гэщэнэ. Толь шиг цагаан цэнхэр тэнгэр цэлийн 12-р сарын 25-нд нэмж орсон цас хайлмагтаж хайлж байлаа.
2009 онд бичиж хэвлүүлсэн "Адууны тэнгэр" номондоо би энэ хотын зуны өнгө, баяр наадмын нь талаар түлхүү бичсэн болохоор туулай жилийн нь өвлийн дүр зургаас зарим зүйлийг тодруулан цухас дурдая.
Зуны дэлгэр цаг мортой наадаж түмэн олноо баярлуулдаг төв цэнгэддэх Стампид хүрээлэн нь өвөлдөө үүдээ түр хаадаг аж. Энэ үеэр морины хорхойтнууд морьдоо хэрхэн тэжээж торддог талаар тодруулахаар өвлийн бяцхан суурин зорилоо. Идэр есийн хүйтэн эхлээд дөнгөж нэг ес дуусаж байхад энд 3 хэм хүйтэн. Тал хөндий дун цагаан цастай атал дулаахан. Цасны зузаан 10 см зарим газартаа 15 см ч давдаг гэлцэнэ. Зузаан цасан дундаас тахтай урд хөлөөр зун намрын өнгөөрөө үзэгдэх ногоон өвс цавчлан идэж байгаа морьд өнөтэй тарган харагдана. Эндхийн малчид орой өглөө морьддоо нэмэгдэл тэжээл өгдөг. Өдөр нь тал шиг уужим хашаанд чөлөөтэй гаргаж тааваар нь нарлуулж амраан зугаацуулдаг байна.

... Хүүеээ! Тэр сонин үхэр шиг амьтдыг хараачээ гэж миний ойролцоо явсан хөгшин минь гэнэт дуудлаа... Үнэхээр ямар сонин үхэр шиг амьтад вэ? Гэж би ч гайхав. Бизон гэж том том амьтдыг хүүхдүүд маань Хойд Америкийн сарлаг ч гэцгээв. Бидний гайхаж үзэж сонирхсон хэдийг тал нутгийн БИЗОН сарлаг гэдэг аж. Нас гүйцсэн 13 настай эр нь 769 кг жинтэй 10 настай эм нь гэхэд 454 кг татдаг гэнэ. Гэршүүлсэн тэжээвэр бизон сарлаг нь 41 нас хүртлээ хүнд ашиг п4}ирэ өгдөг байна. Энэ аварга сарлагууд анх 2-3 сая жштайн өмнө Ази тивийн урд хэсэгт жижиг биетэй үхэр шиг байсан гэж судлаачид үздэг. Тэгээд байгаа орчны өөрчлөлтийн дагуу чийрэг том болж Берингийн хоолойгоор Аляскаар дамжин Хойд Америкт ирж нутагшжээ. 1800-гаад онд хэдэн саяраар тоологдож байсан Бизон 20-р зууны эхээр 500 болтлоо хорогдсон нь нутгийн индианчуудын хүнс махны гол зүйл болж байсан төдийгүй цэргийнхэн хоол хүнсэндээ зориулан агнаж байсантай холбоотой гэнэ. Бизоны том бухын арьсаар сур хийхээс гадна ремень татлага хийхэд тасрахгүй сайн аж. Индианчууд бизоны махыг гүн нүхэнд хийж арьсаар нь хучин хадгалаад муутгахгүй хэрэглэдэг. Бизон цагт 60 км хурдалж чаддаг. Эр бизон 304-380 см урт 167-186 см өндөр байдаг. Одоо Канад Америкт бизон сарлагаа өсгөж хамгаалах тусгай газрууд байгуулж 50 орчим салбарт 18000 бизон байгаагаас гадна хувийн аж ахуйтай малчид олон болжээ. Ойн сарлаг гэгддэг бизон "буфало" гэдэг нь тал хээрийнхээсээ биеэр том 910 кг жинтэй эм нь 567 кг татдаг гэнэ. Энэ агуу том ойн бизон зөвхөн Канадад байдаг. 2002 оны байдлаар 350000 болтлоо өсчээ. Бизоны махыг үхрийнхээс илүү өндөр үнэтэй зардаг. Олдох нь ховор байдгийн учир гэвэл байгалийн зэрлэг бэлчээрийн ургамал РЭГДДЭГ учир махны хамт чанар нь сайн гэлцдэг юм билээ. Эм бизон 210-318 см урт 152-157 см өндөр. Хээлээ 270-300 хоног тээж 14-18 кг тугал гаргадаг гэнэ. Бизоны тугалыг Хойт Америкийн хүрэн баавгай чоно зэрэг тугал гаргадаг амьтад барьж зооглон иддэг ажээ.

Америкчууд 1830- аад онд Бизоны арьсыг нь авч ашиглахын тудд Команчэ гэдэг газар 280000- аар нь алж байсан тухай түүхэн баримттай зураг байдаг юм билээ. Түүхч Рашид-ад Дин Орос Литвьга нэгэн ван бусаддаа хөрөнгө мөнгөө гайхуулах гэж нэгэн том найрандаа 500 бодон гахай 100 бизон зубрын мах тавьж 7 хоног наргина гэсэн бичиг урилга байдаг гэж бичжээ. Ийм байдалтай найр цэнгээний хүнс хоол болсоор 1926 онд Кавказын зубр дууссан гэдэг. Бид монгол гаралтай монголчууд гэж индианчууд бизон тэжээж 300 болтол «свасныг Америк худалдан авч Канадын зэрлэг бизонтой эвсэлдүүлэн өсгөж хамгаалсаар Нью-Йоркийн амьтны хүрээлэнд бизон зубраасаа тавьж зочид жуулчдыг сонирхуулдаг байжээ. Нэгэн цагт Хойт Америкт 60 саяар тоологдож байсан бизон зубрын түүх иймэрхүү ажээ.

Өвлийн ид хүйтэн үед хуучин Канадын Квебек хотод зугаалахаар очсон хүмүүс хөнжлөөр өвдгөө хучин морьт чаргаар хурдлан давхии^зугаацдаг. Хүнд ачааны морь чарганд 10 гаруй хүн зэрэг сууж сүнгэнүүлдэг бол Канадьга Квебек мужид нохой хөлөглөсөн чаргаар гулгагчид олон гэлцэнэ. Нэг чарганд 4-9 нохой зэрэг хөллөж давхихад чив чимээгүй шуугин жирэлзэх чарганд нохдын уухилан хурдлах чимээ сонсох нь салхи сүүгэх шиг сайхан гэж ярилцах хүмүүс Калгарид олон тааралдлаа.
Тэгтэл бас манайхны салхинд гарах гэсэн үг Канадад өвлийн их зугаалга болон өргөжиж чаргатай нохдын уралдаанд чоно шиг хөх саарал зүстэй Сибирийн "хасксе" гэдэг нохой илуү » сайн гэж эрхий хуруугаа өргөн маггах хүмүүс олон болжээ.    

Канад улс 10 сая орчим хавтгай дөрвөлжин газар нутагтай. Дэлхийд ОХУ-ын дараа хоёрт ордог. Атлантын далай Номхон далай болон хойд мөсөн далайнуудаар хүрээлэгдсэн байгаа 46 онцлогтой. АНУ-тай 6000 км хуурай газраар хиллэдэг. Канадын уугуул иргэд нь Индианчууд болон индитууд Азиас нүүдэллэн Сибирь Аляскаар дамжин Хойд Канадад ирж суурьшсан гэж түүхчид үздэг. Одоо Канад 31,1 сая хүн амтай болж Парламентын ардчилал бүхий хаант засагтай улс болжээ. Албан ёсоор Их Британийн хатан хаан Канад улсын тэргүүн ба Амбан захирагч нь хатан хааны бие төлөөлөгч юм. Амбан захирагч нь Парламентыг зарлан хуралдуулах, тараах эрхтэй. Тэхдээ шийдвэрийг Ерөнхий сайд гаргаж, Амбан захирагч хэрэгжүүлнэ.
Канад улсын нийслэл нь Оттава хот. Оттава гэдэг нь хотынхоо хойт талаар урсдаг их мөрөн голын нэр юм. Канад улс ураны хүдэр экспортлож дэлхийд тэргүүлдэг бол телевизын программын експортоор хоёрт орж, боловсорлоор гурвалдаг хөгжилтэй улс орны нэг юм байна. Манай Монгол улс Канад улстай 1973 оны 11-р сарын 30-нд дипломат харилцаа тогтоожээ.

Канадын Калари хотын их сургууль манай улсын ШУТИС-тай холбоотой ажилладаг бол Торонто хотын Иорк их сургууль нь манай МУИС-тай холбоо хамтын ажиллагаа өргөжүүлсээр байгаа ажээ.
Канадын их дээд сургуулиудын холбоо идэвхтэй ажиллаж, улсаа хөгжүүлэх чухал чухал санаачлага гаргадаг байна. Канад эрчим хүчнийхээ 60 хувийг усны хүчээр гаргаж чаджээ. Кебек мужид гэхэд 51 усан цахилгаан станц ажиллаж эрчим хүчнийхээ 97 хувийг хангадаг гэнэ. Энэ мужийн Радиссон хотод дэлхийн хамгийн томд ордог газар доорхи Робет-Бурассагийн усан цахилгаан станцын цогцолбор байдаг ажээ. Усан цахилгаан станцын далангийн нь өндөр 53 давхар байшингийн өндөртэй тэнцэхээр гэж ярьдаг юм билээ. Энэ мэт сонин хачныг яриад байвал Канад улсын хөгжлийн түүх барагдахааргүй их...  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан