Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажиллаж агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, харилцаа холбоо тогтоох ажлыг эхлүүлэх, ОХУ-д зохион байгуулагддаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт өнөөдөр биеллээ олж ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх анхны гэрээнүүдийг байгуулж хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж чадлаа.
МИАТ компани тус гэрээний хүрээнд “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэллээ.