“Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс бараа худалдаалах нийт талбай нь 5700 м.кв байдаг бөгөөд үүний 2500 м.кв буюу 44 хувь нь галд өртсөн гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн сард бататгасан билээ.
Тухайн үед хэдэн хүний эзэмшлийн хэчнээн лангуу шатсан талаар мэдээллийг тодорхой болгоогүй ч одоогийн байдлаар 2500 м.кв талбайд 200 гаруй түрээслэгч ажилладаг байсан гэдгийг түрээслэгчид өөрсдөө өгч байна. Харин өчигдрийн байдлаар лангуугаа эргүүлэн авч чадаагүй байгаа бөгөөд хохирол нэхэмжлэх юм бол захын удирдлагууд лангууг нь өгөхгүй гэсэн мэдээлэл мөн гарлаа.
Энэ талаар түрээслэгч нартай холбогдож тодруулахад “Галын дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна. Мөн хичнээн төгрөгийн хохирол амссан бэ, гэдгийг холбогдох байгууллага өөрсдөө гаргах байх. Тиймээс бид хохирол, мөнгө гэж нэхэмжилсэн зүйлгүй байна. Харин лангуугаа буцаан авч, бөс бараагаа зармаар байна” гэлээ.