Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЕПГ-аас Мэдэгдэл хийлээ


Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  УМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авхаар зарлан дуудах хуудас ирүүллээ...гэж  Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар  мэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл болох тул олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор Прокурорын байгууллагаас залруулга Мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ.

Авилгатай тэмцэх газар, Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авхаар зарлан дуудах хуудас өгчээ. Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авхаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийн  ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан