Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Тариалан эрхлэгчид өрх тусгаарлана гэв
Интернэтээр хэсүүчилж яваад ийм сэтгэгдэл уншив. Тариалан эрхлэгчдэд олгох 50 тэрбум төгрөгийн талаар байр сууриа илэрхийлсэн эл сэтгэгдэлийн хариуд “Чиний хоолыг бэлдэж байгаа юм, чи битгий хуц” хэмээн тариалан эрхлэгчдийн байр суурийг ч товч, тодорхой илэрхийлжээ. Өнгөц харвал “Тариаланчдад 50 тэрбумыг банкнаас гадуур олгоно” гэх мэдээн дор сэтгэгдэл үлдээсэн хоёрын хэн хэнийх нь зөв ч юм шиг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангах зорилтын хүрээнд газар тариалан эрхлэгчдэдээ гар татаж боломгүй. Нөгөө талаас урамшуулал, зээлээр “угжуулж” байна гэгддэг тариаланчдад тэрбум тэрбумаар зээл олгох нь адилхан аж ахуй нэгжүүдийг алаг үзсэн мэт болчихдог.
Ерөөс жилийн жилд энэ мэт хаврын тариалалттай холбоотой хэрүүл маргаан хэрээс хэтэрч, яам, тариаланчдын хооронд “дайн” дэгддэг гэхэд хилсдэхгүй. Угтаа дайн дажин гэхээс илүү өгч, авалцахын хоорондох үл ойлгоцол гэлтэй.
Өнгөрсөн жилийн тариалалтаас их хэмжээний ургац алдаж, 400 тэрбумын хохирол амссан гэх тариаланчид хаврын тариалалт хийх мөнгөгүй боллоо хэмээн Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, 100 тэрбум төгрөг “нэхэмжилсэн”. Шаардлагын хариуд салбар яам ч Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, тариаланчдад тараахаар тогтсон ч 25 тэрбумыг чамласан тариаланчид хоёр нугалж, 50 тэрбумыг нэхсэн. Улмаар тариаланчдад олгох зээл 50 тэрбум дээр тогтож, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох ажил л үлдээд байв. Гэтэл тариаланчдын төлөөлөл болсон ганц нэг хүн 50 тэрбум төгрөгөө Тариалан эрхлэлтийг дэмжих сан эсвэл Газар тариалан холбоогоороо дамжуулж, бэлнээр авах болзол тулгасан. Энэ нь нэг талаас дээр дурдсанчлан тариаланчдын зээлийн барьцаа банкны босго даваагүйтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, тариалалт хийх мөнгөгүй хэмээж байсан эрхмүүд өнөөх мөнгийг өөр зээлд зарцуулчих вий гэх хардлага яаманд байсан хэрэг. Тиймээс ч 50 тэрбумыг тавиад туучихгүй нь мэдээж.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн саналаар Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, тариаланчдын тулгамдсан асуудал болох санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилгоор “Монгол тариалан” дэд хөтөлбөр баталсан. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг иргэн, аж ахуй нэгж хамрагдах бөгөөд намар авах ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдсэн юм.
Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан олгох ажил эхлээд байсан. Гэвч зээл олгох явцад тариаланчдын барьцаа хөрөнгө банкны шаардлага хангахгүйд хүрч, Засгийн газрын чуулганаар “Монгол тариалан” корпорац байгуулж, 50 тэрбум төгрөгийг тариалан эрхлэгчдэд олгох ажлыг даалгасан. Мөн зээлийн барьцааг ч Засгийн газраас гаргаж өгсөн.
Эл эрх ашгийн ч гэмээр зөрчлөөс үүдэж аль эрт олгох боломжтой байсан зээл банкны дансанд гацчихсан хэрэг. Өдгөө юу юугүй тариалалт эхлэх дөхсөн энэ үед тариаланчид өнөөх л зээлийнхээ асуудлаар хотод хуралдаж явна.
Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн ордонд өргөтгөсөн хурлаа хийж, дээрх асуудлаар санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрсэн тариаланчид салбарын сайддаа хандлаа. Тэд хэлэхдээ зээлийн журамд заасан зарим нөхцөлийг хасуулахаар бичиг хүргүүлсэн гэв. Өмнө нь арилжааны банкаар дамжуулан олгох гэж байсан зээлийн шалгуурт “Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй аж ахуй нэгжид зээл олгохгүй” гэх заалт байсныг хасуулах, түүнчлэн зээлд хамрагдахаар бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгжийн тоо дахин нягтлах тухай багтаасан байв. Тариаланчдын хэлж буйгаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд өргүй тариаланч цөөн. Хэрэв дээрх заалтыг хасахгүй бол 50 тэрбумаас хүртэх аж ахуй нэгж тэр хэрээр цөөрнө гэсэн юм. Харин зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн хувьд тоо нь зөрүүтэй байгааг хэлж байв. 2014 оны байдлаар 910 иргэн, аж ахуй нэгж улаанбуудай борлуулж, урамшуулал авч байсан бол 50 тэрбумын сургаар 1482 аж ахуй нэгж зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн бөгөөд тариаланчдын хэлж буйгаар зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжийн тоо ийн өссөн тоон дотор үсэг гэдэг шиг өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд шургалсан байх магадлалтай хэмээн хардаж байгаа аж. Тиймээс ч энэ тоог дахин хянаж үзэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Түүнчлэн, өргөтгөсөн хурлын үеэр Газар тариалан холбооны тэргүүн Д.Цандэлэг тариалан эрхлэгчид нэгдэж, холбоо бус нэгдлийн зохион байгуулалтад орох цаг болсон гээд “Үр тарианы Монгол нэгдэл”-ийн тухай тариаланчдад танилцуулсан юм. Өдгөө тамга тэмдэгээ авсан эл байгууллагад тариалан эрхлэгчид нэгдсэнээр үр тарианы үнэ, экспорт, импортын квотыг ч тогтоох боломжтой болно хэмээсэн юм. Түүнчлэн, холбоо нь ашгийн төлөө бус сонирхлын үндсэн дээр оршдог, харин нэгдэл болсноор тариалан эрхэлж буй талбайн хэмжээнээс үл хамаарч аж ахуй нэгж бүр нэгдэх боломжтой.
Тэрээр энэ тухайд “Тариалан эрхлэгч, иргэн аж ахуй нэгж бүр тодорхой хөрөнгөөр нэгдэх учир оролцогч бүр хариуцлага хүлээж, асуудалд анхаарч, оролцдог болно. Тархай бутархай, жижиг аж ахуй нэгдүүд нэгдэж, корпорацын хэлбэрт шилжсэнээр эрсдэл буурч, бага хүүтэй, зээл, гадна дотны хөрөнгө оруулалт ч татах боломжтой. Ингэснээр тариа буудайгаа нэгдсэн журмаар, нэг үнээр худалдах замаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, импортод хориг тавих боломжтой болно. Бид одоохондоо буудайн үнэ, салбарын шийдвэрт нөлөөлж чадахгүй байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийт тариаланчдаа хамруулж чадвал нэгдлийнхээ дэргэд үрийн аж ахуй бий болгох боломжтой” гэв. Ямартай ч, тариалан эрхлэгчид нэгдлийн зохион байгуулалтад шилжиж, өрх тусгаарлах болсноо дуулгалаа.
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Новш, ямар нь хувийн бизнес хийж, эрсдэлээ өөрөө үүрчихээд улсаас мөнгө авч суудаг юм. Ямар нь бүх эрсдэлээ өөрөө даагаад, дээр нь татвараа төлөөд явдаг юм. Новшнуудаа, адилхан ААН-үүдийг ялгаж, татвар төлөгчдийн мөнгийг тараахаа зогсоо”.

0 Сэтгэгдэл