Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олны хүч, оломгүй далай

Э.ГАНЦЭЦЭГ

Улаанбурхан өвчний улмаас он гарсаар ээжийнхээ энгэрт эрхэлж байх учиртай 59 хүүхэд эндсэн тухай таагүй мэдээг дуулгаж байгаадаа хүлцэл өчье.
Эл өвчний тухай муу мэдээ нэг хэсэгтээ л намжихгүйн бололтой. Тиймээс иргэд хэсэг бүлгээрээ нэгдэж, эрвийх дэрвийх, чадах чинээгээрээ нэг нэгэндээ тусалж байна. Өглөөхөн нүүр номноосоо ХӨСҮТ-ийн гадаа улаанбурханы улмаас шаналж буй хүүхдийнхээ төлөө нойр хоолоо умартан суух эцэг, эхчүүдэд хэсэг залуус хоол, цай хийж очсон тухай уншив.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа судас гэрэлтүүлэгч, дуслын автомат шахуургыг хандивлахаа мэдэгдэж, Япон улс руу захиалсан гэдгээ өөрийн цахим хуудсаар илэрхийлж байсан их аварга Д.Дагвадорж амласандаа хүрч, өчигдөр ХӨСҮТ-д хандивын хэрэгслээ гардуулж өглөө. Энэ бол тоног төхөөрөмж хандивлаж буйн түүчээ юм.

Тэрээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй уулзах үеэрээ “Энэ бол тусламжийн эхлэл төдий. Ирэх баасан гарагт хоёр монитор нэмж ирнэ” гэдгийг дуулгав. Түүнчлэн их аваргын мэдээлэл Японы сайхан сэтгэлт хүмүүсийн сонорт хүрч, “Yokohama” брэндийн албан ёсны борлуулагч “YTM” компани “Sanyo” брэндийн гар ариутгагч, вирус устгагч зэргийг ХӨСҮТ-д хандивлахаар болжээ. Мөн гадаадад сурч, хөдөлмөрлөж буй монголчууд маань тав нь тавдахгүй, арав нь аравдахгүй хандив илгээсээр байгаа.
Олны хүч, оломгүй далай гэдэг энэ биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан