Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 18 хэрэг шийдвэрлэгдсэн байна

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхээр 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар хөнгөн хэрэг гурав, хүндэвтэр хэрэг 14, хүнд хэрэг нэг, нийт 18 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Шүүхээр шийдвэрлэсэн 18 хэрэгт 27 хүн ял шийтгүүлснээс 22 эрэгтэй, таван эмэгтэй байна. Ял шийтгүүлэгчдийн найм нь бага, 19 бүрэн дунд боловсролтой, 19 нь эрхэлсэн тодрхой ажилгүй, 10 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн бол 10 хүн өмнө нь ял шийтгүүлж байжээ. Нийт гэмт хэргийн 68,5 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Шүүхээс хоёр  хүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 13 хүний хорих ялыг тэнсэн харгалзаж, долоон хүнд баривчлах ял, нэг хүнд торгох ял, мөн нэг хүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж, гурван хүний хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан