Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдмийн баяр”-ыг хөдөө хээр, амралт зусланд хийхийг хориглов

Энэ жил нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221320 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд суурь боловсролыг 8578, бүрэн дунд боловсролыг 13946, нийтдээ 26102 суралцагч төгсч буй. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот, дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг уриалж “Ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баярыг зохион байгуулах” зөвлөмж гаргажээ.

Зөвлөмждөө төгсөгчдийн эрдмийн баярыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах, тайлант өдөрлөг, гэрчилгээ гардуулах ёслол хийж, төгсөгчдийг шагнах урамшуулах, тэргүүний  сурагч­дыг алдаршуулах аж­лыг зохион байгуулахыг хүсчээ. Түүнчлэн хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэх, сурагчдаас зохион байгуулалтайгаар мөнгө хураамж авахгүй байх, эцэг эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулахыг дүүргийн Боловсролын хэлтэс сургуулийн захирлуудад чиглэл өгсөн байна.

Энэхүү зөвлөмжийг нийслэ­лийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиуд дагаж мөрдөх ёстой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан