"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Сирийн асуудлаарх Женевийн хэлэлцээр түр тасалдлаа
Сирийн дотоод хямралыг тогтворжуулах Женевийн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт бас нэг гацаанд орж Сирийн сөрөг хүчний “Эр-Рияд” бүлэглэлийн Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хороо техникийн чанартай хэд хэдэн асуудлыг авч үзэх хэрэгтэй байна гээд хэлэлцээрийг орхин гарсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан де Мистура “Эр-Рияд” бүлэглэлийн энэ явдлыг “дипломатын шившигт явдал” гэсэн ч хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Бас Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хороо Швейцарийг орхисон, тэднийг хүлээж хэлэлцээр нэлээд хугацаагаар завсарлах нь гэж бичиж байна. Харин оросын “Московский комсомолец” сонин Женевт байгаа сөрөг хүчний удирдагчдын нэг Кадри Жамильтай ярилцсан байна.
Кадри Жамиль хэлэлцээр тасарсан явдал байхгүй, ямар ч завсарлага аваагүй гээд “Эр-Рияд” бүлэглэл өөрийн байр суурийг харж үзэх, нэгтгэх шаардлагатай болсон гэсэн байна.
-Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хорооны зарим гишүүний байр суурийг харахаар тэд улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахыг хүсэхгүй байгаа юм шиг харагдах юм?
-Тэгэж харагдаж байгаа нь тэд өөрсдөө биш, харин тэдний ивээн тэтгэгчид тийм бодолтой байж магадгүй. Яагаад гэвэл тэд шийдвэр гаргахад хамгийн гол цор ганц хүчин. Гэхдээ тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 дүгээр хоригийг мартаад байна. Энэ бол “Женев-2” биш. Ийм л болохоор энэ Дээд хороо үйл явцаас гарлаа ч гэсэн бусад бүлэглэл үлдээд хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой. “Эр-Рияд” бүлэглэлийн ивээн тэтгэгчид дотор нөхцөл байдлыг хэвийн болгох сонирхолгүй хэсэг байж магадгүй гэж хардаж байна. Тэд улстөрийн нөхцөл байдыг хэвийн болгох тухай ярьдаг ч хэрэг дээрээ хүчний шийдвэр гаргахаар цэргийнхэнтэй ярьж хуурмаг төрх гаргаж байна. Хамгийн гол нь энэ Дээд хороо нь Саудын Араб, Туркээс хамааралтай, төлөөлөгч гишүүд нь өөрсдөө бие дааж юу ч шийдэхгүй байгаа юм.
-Сөрөг хүчний бүх бүлэглэл нийлээд нэгдсэн нэг төлөөлөлтэй байж болохгүй юу?
-Харин тийм ээ, энэ л гарцаагүй чухал байна. Нөхцөл байдлыг ойлдгож, намжмал байдал тогтоохоор хэлэлцэн тохирохын тулд нэг төлөөлөлтэй шууд ярьж тохирох ёстой. Сөрөг хүчин гэдэг хэн бэ, хэн нь улс төрийн тогтвортой байдлын төлөө байна вэ гэдэг нь өнөөдөр тодорхой байна. НҮБ, Орос, АНУ-ын шууд оролцоотойгоор энэ тус тусдаа бүлэглэлүүдийг төлөөлсөн нэг төлөөлөгчдийн баг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл