Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимп уулнаас зуны олимпын бамбар гараагаа эхэллээ


Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох зуны XXXI олимпын бамбар асаах ёслол пүрэв гарагт  Грекийн Олимп ууланд боллоо.
Аполлон бурханд хаягласан мөргөл уншдаг грек бүсгүйн дүрд жүжигчин Катерина Леха тоглож тусгай хүнхэр толиноос олимпын бамбараа асаан Рио-де-Жанейро хүртэл өртөөлөх бамбарыг авч явах хамгийн эхний тамирчин дэлхийн аварга гимнастикч, эх орон нэгт Элефтериос Петруниаст хүлээлгэн өгсөн байна.

Олимпын бамбар эхний зургаан өдөр Грекийн нутгаар аялаад наймдугаар сарын 21-ний өдөр Рио-де-Жанейрогийн алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн хүрэх  олимпын бамбарыг нийт 12 мянган хүн гараас гар дамжуулан өртөөлөх юм.

Зуны олимп эхлэх хүртэлх 100 хоногийн хугацаанд газар, тэнгэрээр мянга гаруй км аялж 83 хотоор орох  бамбар тавдугаар сарын 3-нд олимп зохион байгуулах Бразильд хүрэлцэн очно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан