Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн тамирчдын сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэл цуурхал

А.АКЭРКЭ

Хоёр хоногийн дараа Улаанбаатар хотноо зуны олимпын наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээн эхэлнэ. Тив дэлхийн 81 орны баг оролцох энэхүү тэмцээний бэлтгэл ажил гээд Монголын чөлөөт бөхийн холбооныхныг завгүй байх хойгуур буюу өчигдрөөс чөлөөтийн тамирчдаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд Чөлөөт бөхийн групп дээр тавигдав. Олон хүнийг талцуулсан уг мэдээллийн дотор эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпын эрх авсан, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн нэр хүртэл хавчуулаастай байгаа харагдсан.
Гэвч үнэн, худал хоёрын аль нь болох талаар холбогдох хүмүүс нь мэдээлэл өгөөгүй байв. Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяраас энэ талаар тодруулахад “Анх удаа сонсч байна.
Эх сурвалж нь хаанах юм бэ. Хэн тийм зүйл оруулсан байна. Албан ёсны мэдэгдэл гэж юм байна уу. Баримт нотолгоотой ярих хэрэгтэй.Энэ чинь хүний эрхтэй шууд холбоотой асуудал шүү дээ. Шуугиулах, газар авхуулах сонирхолтой хүмүүс байгаа юм байлгүй. Спортын анагаах ухааны албанаас асуусан нь дээр байх” гэв. Харин энэ талаар Спортын анагаах ухааны албаны дарга, ерөнхий эмч Ч.Насанбатаас тодруулахад “Худлаа цуурхал байна. Ямар ч албан ёсны мэдээлэл ирээгүй” гэлээ. Тэгэхээр байнга л хэл ам дагуулж байдаг МЧБХ-г хагаралдуулах гэсэн бас нэг санаа л ийн цухуйгаад байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан