“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим сугалааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Бүртгүүлсэн иргэд ТОСК-ийн байранд очиж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болох юм байна.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон. Тодруулбал, ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын Яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагдсан аж.