Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурхан дэлхийд багассан, гэхдээ гарсаар байна

    -    Улаанбурхан өвчин манай дэлхий дээр бага насны хүүхдийн нас баралтын     нэг үндсэн шалтгаан болсон хэвээр  байна
    -    2014 онд манай дэлхий дээр улаан бурхан өвчний улмаас  114,9 мянган         хүүхэд нас барсан нь өдөрт 314, цагт 13 тохиолдол гарч байжээ.
    -    2000-2014 онд  улаан бурхны эсрэг вакцин хийснээр нас барах тоог 79             хувиар бууруулсан гэж  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Улаан бурхан нь вирусын гаралтай хамгийн хүнд, халдварт өвчний тоонд орно. Энэ өвчний эсрэг бүх нийтийн вакцин хийхээс өмнө 1980 онд гэхэд л улаанбурхан өвчнөөс болж мнай гаригийн 2,6 сая хүн нас барж байжээ.
2011 онд гэхэд  улаанбурхан өвчнөөр дэлхий дахинд нийтдээ 158 мянган хүн нас барж байсан бол 2012 онд эрс бууруулж 122 мянга болсон байна.  
Гэхдээ л 2013 онд улаан бурхан өвчнөөр нас барсан хүний тоо 146 мянга болсон нь 2012 оныхоос 24 мянган тохиолдлоор их байсан юм.  Уг нь 2000 оноос эхлэн энэ үзүүлэлт буурсаар ирсэн юм. 2013 онд улаанбурхан өвчин Ардчилсан Конго улс, Нигер, Хятадад их хэмжээгээр дэлгэрсэн. Мөн Европын зарим орон, Гүрж, Украин, Туркт ч дэлгэрсэн тохиолдол гарчээ. 2013 онд нас барагсдпын 70 хувь нь Энэтхэг, Нигери, Пакистан, Эфиоп, Индонези, Ардчилсан Конго гэсэн зургаан улсад тохиосон байна.

“Энэ бол улаан бурхан өвчнийг устгах гэж дэлхий нийтээрээ 15 жилийн турш тэмцсэн их хөдөлмөрийг үгүй хийсэн аймшиг байлаа”  гэж ЮНИСЕФ-ийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Роберт Кезаалаа хэлсэн байдаг.
Эндээс харахад улаан бурхан өвчин эдийн засаг нь хүндэрч ядуурал ихэссэн орнуудад илүүтэй их тохиолдож байна.

2014 онд нас барсан 114,9 мянган тохиолдлын дийлэнх нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Энэ аймшигт өвчнөөс сэргийлэх вакцин хийж эхэлснээр үхдлийн тоог эрс бууруулж чадсан юм. 2000 онд 546.8 мянган хүн нас барж байсан бол 2014 онд 79 хувь буурч 114,9 мянга болсон байна.
2014 онд манай гаригийн бүх хүүхдийн 85 хувь нь ой хүртэлх насандаа улаан бурхан өвчнөөс сэргийлэх нэг тун вакцин хийлгэжээ.
Ийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчнийг устгах, нас барах тоог бууруулах үүднээс дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

    -    Улаанбурхнаас сэргийлэх вакциныг нэг хүртэлх насны хүүхдэд үндэсний         хэмжээнд 90, бүс нутагт 80-аас илүү хувь хүртэл хамруулан хийх
    -    Энэ өвчнөөр нас барах хэмжээг 2000 онтой харьцуулахад 95 хувиар             бууруулах

Энэ зорилтын хүрээнд 2014 онд улаан бурхан өвчин их тохиож байгаа 28 оронд бөөнөөр вакцинжуулах ажил зохион байгуулж 219 мянган хүүхдийг хамруулсан байна. Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ аюулт өвчнийг 2020 он гэхэд бүрэн устгах зорилт тавиад байгаа юм.
Гэхдээ энэ өвчнөөс сэргийлэх ганцхан арга нь вакцинжуулалт гэдгийг онцлон тэмдэглэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан