Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гурил үйлдвэрүүд 65 мянган тонн буудай гадаадаас авах шаардлагатай гэв
ene tarialangaar bayjsan heden nuhud yamar shunaltai yum be. Mungu ug tataas ug gehiin boliul taariishd. uur uchnuun yumand mungu tugrug heregtei bhad
Тариаланчид сүүлийн хэдэн сарын турш талбайдаа гарахгүй, хүрзтэй жагсаал хийнэ гэж “сүрдүүлж” байгаа. Шалтгаан нь импортын буудай авч бидний ажлыг үнэгүйдүүлэхийг яам хийгээд гурил үйлдвэрлэгчид хүсч байна хэмээн гомдоллосон. Харин гурил үйлдвэрлэгчдийн зүгээс хэрвээ импортоор авах буудайн квотыг нэмэхгүй юм бол гурилын хомсдолд орж, үнэ өсөх аюул бодитойгоор нүүрлээд байна гэдгийг анхааруулав.
Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Санжхүү болон тус холбоонд хамрагддаг 28 компанийн төлөөлөл сэтгүүлчдэд хандан “Тариаланчид маань хэтэрхий дэгс гэж хэлж болохоор мэдээллүүд нийгэмд цацаж байгаа учраас бидний зүгээс заримд нь залруулга хийхийг хүсч байна” гэв.
Монгол Улс өнгөрсөн жил 192 мянга 904 тонн буудай хурааж авчээ. Үүнээс 115 мянган тонныг нь гурилын үйлдвэрүүд худалдаж авсан байна. Гэтэл Монгол Улсын гурилын дотоодын жилийн хэрэгцээ 280 мянган тонн. Үүнд 370 орчим мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг. Энэ бол бараг таван жилийн өмнө л яригдаж байсан тоо баримт. Өдрөөс өдөрт хүн нэмэгдэж, тэр хэрээр хүнс шаардсаар байна. Харин статистик мэдээ урвуу гарч байгаа юм.
Монгол Улс 2013 онд 246 мянга 512 тонн гурил, 2014 онд 228 мянга 314 тонн, 2015 онд 209 мянга 172 тонн гурил үйлдвэрлэсэн байдаг. Ингэхдээ 2013 онд 328 мянга 682 тонн буудай, 2014 онд 304 мянга 419 тонн, 2015 онд 278 мянга 896 тонн улаанбуудай тээрэмдсэн. Өөрөөр хэлбэл, жил ирэх бүр буудай ч, гурил ч буурсан хэмжээтэй статистик дүн гарсаар.
Гурил үйлдвэрлэгчдийн хэлснээр улаанбуудайн нийлүүлэлтийн хангалтгүй байдал, үнийн өсөлт, төрийн бодлого зэргээс үүдэн жил ирэх тутам үйл ажиллагаа нь хумигдсан үзүүлэлт гарч буй аж. Үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний хэмжээ буурч байгаа ч дэлхийд тэргүүлэгч BUHLER, ALAPALA зэрэг томоохон компанийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийн бүрэн чадлаараа ажиллавал сая гаруй тонн гурил үйлдвэрлэх боломжтой болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо хэрэглээнээс тав дахин илүү гурил үйлдвэрлэх боломжтой болжээ. Гэлээ гээд тэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнгүй.
2013 онд нэг тонн буудай 320 мянган төгрөг байснаа 2015 онд 570 мянган төгрөг болж, хоёр жилийн хугацаанд үнэ нь 78 хувиар өсчээ. Харин гурилын үнэ 2013 онд тонн нь 730 мянган төгрөг байсан бол 2015 онд 830 мянган төгрөг болж, 15 хувиар өсчээ. Үүнээс харвал гурилын үйлдвэрүүд маань санхүүгийн хувьд тийм ч нааштай үзүүлэлттэй ажиллаж чадаагүй.
Дээрх тоо баримтаас харвал өнгөрсөн жилийн ургац гурилын үйлдвэрүүдийн хэрэгцээний гуравны нэгийг хангах төдий байсан бөгөөд 255 мянган тонн буудай дутах нь тодорхой байв. Салбар яамнаас хэрэглэгчид очиж байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх боломжит хувилбар нь импортоор буудай оруулж ирэх гэж үзсэн учраас 100 гаруй мянган тонн буудай импортлох квот үйлдвэрүүдэд олгожээ.
2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр үйлдвэрлэгчид нийт 78000 тонн улаан буудай оруулж ирсэн ба гурилын үйлдвэрүүдэд яг одоогийн байдлаар 30 мянган тонн улаанбуудай бий. Энэ нь Монгол Улсын нэг сарын хэрэгцээг л хангах нөөц гэсэн үг. Гурилын үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын хувьд яамнаас тогтоож өгсөн квотоор буудайгаа импортоор оруулж ирээд тээрэмдээд бүтээгдэхүүнээ гаргаад байгаа учраас намрын ургац хүртэлх хугацаанд доод тал нь 65 мянган тонн буудай шаардлагатай гэж үзжээ. Тиймээс тариаланчдын яриад байгаа шиг агуулах сав дүүрэн буудай хийгээд гурил байхгүй. Энэ бол үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг ард түмэнд хариуцлагатайгаар мэдэгдэе гэв. Хэрвээ ийм хэмжээний буудай импортлохгүй бол ард түмнийхээ гурилын хэрэгцээг хангаж чадахгүй. Гурилын хомсдол үүсч, үнэ өсөх аюул бодитойгоор нүүрлээд буй гэдгээ илэрхийлж асуудлаа Засгийн газарт тавихаар болсноо сэтгүүлчдэд хэлэв.
“Бид бүхэн энэ мэдээллээ баталгаажуулахын тулд өөрсдийн агуулах саванд байгаа болон зах зээлд гаргасан бүтээгдэхүүнээ шаардлагатай гэсэн бүх хүнд нь үзүүлж харуулж тоолуулахад бэлэн байна. Өчигдөр Дарханд болсон тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн дээр бидэнд хангалттай буудай байгаа мэтээр ярьсан. Гурил үйлдвэрлэгчид бид агуулах саваа үзүүлэхэд бэлэн. Сүүлийн үед газар тариаланчид маань яамыг 600 мянган орчим тонн буудай импортлох квот олгосон гэж буруутгаж байгаа. Ийм юм байхгүй, байх ч боломжгүй шүү. Манай улсын жилийн хэрэгцээт буудайг мөнгөн дүнгээр үнэлбэл 200 тэрбум орчим болдог. Гэтэл тариаланчид 400 орчим тэрбум төгрөгийн хохирол амсана гэж ярьж байна. Ийм мэдээллээ залруулна биз дээ” гэв.
Яг одоогийн байдлаар хойд хөршөөс нэг тонн буудай импортоор авахад 510 мянгаас 540 мянган төгрөг болж байгаа юм байна. Рублийн ханшаас шалтгаалж гурилын үнэ нь өсөх хандлага ч бий аж. Үйлдвэрлэгчдийн ярьснаар “Тариаланчдын гар дээр одоогоор ямар ч буудай байхгүй. Буудай өгөх нь байтугай үрийн буудайнаас нь 18 мянган тонн дутаж байгаа сурагтай. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 10-аад мянган тонн буудай бий. Гэхдээ энэ нь чанарын үзүүлэлтэд таарах уу гэдэг эргэлзээтэй. Буудайнх нь чанар тааруу байгаа сураг дуулдсан гэсэн. Цаашдаа хэрвээ импортын буудайн үнэ нэмэгдэхгүй бол гурилынхаа үнийг барих боломжтой хэмээн амласан. Харин өрийн хувьд бага зэрэг бий. Тариаланчидтайгаа хамтраад үрийн болоод гурилын үлдэгдлийг нягтлахад өрөө ч цэгцэлнэ. 2015 оны ургац бол чанарын хувьд маш сайн байсан. Хэрвээ ийм өндөр үзүүлэлттэйгээр хангалттай буудайгаа зах зээлдээ нийлүүлж чадвал бидний зүгээс гаднаас буудай авахгүйгээр бүх төрлийн гурилын хэрэгцээг хангах боломж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
2016.04.15