Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
МСБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс цуурхал тарааж байна гэв
Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Сүүлийн үед тус холбоог “Хоёр хуваагдсан”, Их хурлаас сонгогдсон удирдлагуудыг нь “хүчингүй” гэх зэргээр ярьж, бичих болсон.
Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон албаны бусад хүмүүс мэдээлэл өгч, тайлбар хийсэн юм. Тус холбооны хувьд удаан хугацаанд Их хурлаа хуралдуулаагүй, дээр нь их хэмжээний өр ширэнд орсон нь дотроо зөрчилдөх эхлэл болжээ. Учир нь, тус холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон гэх хүмүүс нь тэднийг томилсон Их хурлын протоколыг үндэслэж Улсын бүртгэлд хийлгэх ёстой шинэчилсэн бүртгэлээ хийлгээгүй буюу хууль бусаар МСБХ-г удирдаж байсан аж. Энэ хугацаандаа МСБХ-г 500 гаруй сая төгрөгийн татварын өр төлбөрт унагаж, шүүхээс “МСБХ нь үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй” гэсэн дүгнэлт хүртэл гаргахад хүргэжээ.
Энэхүү байдлыг засч залруулах зорилгоор МСБХ-ны Ахмад тамирчдын холбоо, Эмэгтэй сагсан бөмбөгчдийн холбооныхон удаа дараа шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй байна. Тиймээс МСБХ-ны хууль бус удирдлагуудын асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Шүүх уг асуудлыг хэлэлцээд МСБХ-ны дүрэмд заасны дагуу бүх гишүүдийн Их хурлыг хуралдуулах эрх бүхий гурван субъект байна. Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, болон бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар хуралдуулж болно гэсэн заалтыг үндэслэж МСБХ-ны Тэргүүлэгчдийн энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдрийн тогтоол дагуу Их хурлаа хуралдуулж удирдлагуудаа сонгожээ.
Бодит байдал ийм байхад үнэнийг гуйвуулсан ташаа мэдээлэл цацах болсонд МСБХ-ныхон харамсч байгаагаа илэрхийлэв. Ц.Цэвэрбал Ерөнхийлөгчөөс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газар дах албан ёсны гэрчилгээн дээр Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын нэр бичигдэж байжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр ажлаа хүлээлгэж өгөхдөө албан ёсоор хүлээлгэж өгөлгүй “Хадаг барьж” хүлээлгэж өгөх зарчмаар явсан нь өнөөгийн хямралт байдлын эхлэлийг тавьсан гэнэ.
Тухайлбал, МСБХ-г удирдаж явсан Ч.Ганхуяг, өдгөө өөрийгөө Ерөнхийлөгч нь хэмээн ярьж буй н.Тамир нарын хүмүүс албан бусаар тус холбоог удирдаж байжээ. Тиймээс МСБХ-ны дүрэмд заасны дагуу Тэргүүлэгч гишүүдийн санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сард бүх гишүүдийн Их хурал хуралдаж, энэ хямралт байдлыг шийдвэрлэсэн байна. Гэтэл дүрэм зөрчиж олон жил МСБХ-г хууль бусаар удирдсан хүмүүс”холбооны Их хурлыг хууль бусаар зарласан, Эрүүл мэнд, спортын яам, FIBA-г хуурсан” гэх зэргээр үндэслэлгүй мэдээлэл цацах болжээ. Мөн МҮСБХ-г /УИХ гишүүн С.Эрдэнийн Ерөнхийлөгчөөр нь ажилладаг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо/ дотоод хэрүүлдээ хутгаж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан мэтээр гүтгэж байгаа нь ёс зүйгүй, өөрсдийн хийсэн луйврын шинжтэй үйл ажиллагаагаа нуун дарагдуулах гэсэн оролдлого гэсэн юм.
МҮСБХ нь МСБХ-ноос тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж, дотоодын тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг юм байна. Харин МСБХ гадаадад Монгол Улсаа төлөөлөхийн зэрэгцээ, дотоодын тэмцээн уралдаанаа ч явуулж байгааг хэлэв. Түүнчлэн МСБХ-ны Тэргүүлэгчдийн тогтоол, шүүхийн шийдвэр болон бусад холбогдох баримтыг үндэслэж МСБХ-ны Их хуралд ЭМСЯ болон FIBA-гаас албан ёсны төлөөлөгчөө илгээсэн юм байна. Тэгээд ч төрийн яам болон FIBA албан ёсны бичиг баримтад тулгуурлан шийдвэрээ гаргадаг гэдгийг тэд онцоллоо.

0 Сэтгэгдэл