Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Өмнөх 20 жилд 2087 км зам барьсан бол 2013-2015 онд 2245 км зам ашиглалтад оруулжээ
Монгол Улсын сүүлийн дөрвөн жилийн бүтээн байгуулалтад нэлээд жин дарах ажил бол яахын аргагүй замтай холбогдоно. Орон нутагуудыг нийслэлтэй холбосон, хот, аймгийн төвүүд доторхи олон зам өнөөдөр эдийн засгийн ямар их үр нөлөө авчирч байгааг мөнгөөр илэрхийлэхэд нарийвчилсан судалгаа хэрэгтэй. Гэхдээ хэнээс ч асуусан хэлж чадах нүдэнд харагдаж, гарт баригдсан бүтээн байгуулалт гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийг хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбосон. Баянхонгор аймгаас нийслэл рүү ирэх гэж бүтэн өдрийг бардаг байсан бол зургаан цагийн дотор 22-ын товчоогоор ороод ирдэг. 2014 онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймаг руу нийслэлээс хатуу хучилттай авто замаар давхиад оччихдог болсон. Хөвсгөл аймаг руу өнгөрсөн зун аялал хийгээгүй хүн ч цөөн үлдсэн байх. Хэзээ байтлаа Хөвсгөл далайн эргээр битүү майхан, хүн хөлхөж, Мөрөнгийн дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд пиг дүүрч байсан билээ.
Энэ жилийн төлөвлөгөөнд баруун таван аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг багтаасан. Улсын чанартай замын бүтээн байгуулалтыг тоймлоход ийм. 1992-2012 онд буюу 20 жилд 2087 км автозам ашиглалтай оруулжээ. Тэгвэл 2013-2015 онд гуравхан жилд 2245 км-ийг барьж байгуулсан. Энэ бол 20 жилийн бүтээн байгуулалттай тэнцэх ажил байсныг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй.
Харин орон нутаг тус бүрээр авч үзвэл бас нэг тоо гарна. Архангай аймагт Хөгжлийн банкны санхүүжүүлсэн “Гудамж” төслийн хүрээнд Монголд байхгүй урт буюу 3,25 км ундаг дугуйн зам байгуулсан бол 8,7 км автозам, гэрлэн дохио бүхий аюулгүйн тойрогтой болсон. Өмнө нь тус аймагт 5,2 км автозамтай байсан бол өдгөө нийтдээ 14 км хатуу хучилттай авто замаар иргэд нь зорчиж байна.
Баянхонгор аймаг өнгөрсөн дөрөв орчим жилийн хугацаанд төвийн 5.6 км, хоёр урсгалтай замыг шинэчилж, авто замын засвар хийж гэрлэн дохио, хяналтын камер суурилуулан, зам дагуу явган хүний зам тавьжээ. Мөн концессийн гэрээгээр аймгийн төвийн гэр хорооллын дундуур 10 км бетонон хучилттай авто замыг барьсан байгуулсан.
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн гурван жилд орон нутгийн төсвөөс 63,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Улсын төвсөөс татаас авдаггүй аймаг учир орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2015 онд Баяндалай, Гурвантэс, Хүрмэн сумын чиглэлд 51,05 км авто зам, Улаанбаатар-Мандалговийн улсын авто замын эхлэл болох 4,95 км автозам, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд 3,1 км авто замыг тавьсан байна. 2013-2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон хандив тусламжийн хөрөнгөөр Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Цогт-Овоо сумдад нийт 13,8 км авто зам тавьжээ. Сүүлийн гурван жилд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 72,9 км авто замыг шинээр барьсан нь 2012 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт. Энэ мэтчлэн аймгуудын автозамын бүтээн байгуулалтыг дурдвал уртаас урт жагсаалт гарах нь. Тиймээс үүгээр тасалбар болгож байна.
Хөгжил дагуулдаг гэж тодотгодог замын үр ашгийг хэрхэн тооцдог талаар дээр дурдсан. Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд хатуу хучилттай автозамын үр өгөөжийг 83,6 тэрбум гэж тооцжээ. Тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлын хэмнэлт нь 318,9 сая, зорчих хугацааны хэмнэлтийг 5,2 сая, татвар 17,1 тэрбум, иргэдийн гар дээр очих бодит цалин 4,7 тэрбум, тухайн жилийн үр өгөөж 27,3 тэрбум, тухайн замын ажлын цэвэр төсөвт өртөг 56,1 тэрбум, жилд тухайн замаас хүртэх үр өгөөж 9,8 тэрбум төгрөг болно гэх зэргээр энэ тооцоо гаргасан байна. Уг аргачлалаар үзэхэд Улаанбаатар-Баянхонгор чиглэлийнх 45,4 тэрбум, Улаанбаатар-Өмнөговь чиглэлийнх 137,2 тэрбум, Улаанбаатар-Дундговь чиглэлийнх 91,6 тэрбум, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийнх 87,7 тэрбум төгрөгийн үр ашгийг автозам өгөх аж. Мэдээж тодорхой хугацааны дараа үүнийг хүртэхийг мэргэжилтнүүд тооцоолсон. Өөрөөр хэлбэл, эдгээр зам 5,5 цаашлаад 18,9 жилд үр ашгаа өгнө гэсэн үг. Урт хугацаа мэт сонсогдох ч үр өгөөжийг тооцож үзэх нь юу юунаас чухал.

0 Сэтгэгдэл