Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын цэрэг татлага 5 дугаарын 6-нд эхэлнэ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргаж 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эл захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлы зохион байгуулахыг Цэрэг татлагын товчоонд үүрэг болгосон байна.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулах Цэрэг татлагын товчооны даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууныг томилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан