Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
И.Долгормаа: Газар шороо өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй
Ардчилсан холбооны дарга Х.Баттулга Баянхонгор аймгийн ард түмний итгэлийг эвдэлгүй удаа дараа бидний дуу хоолой болохоор төрд сонгогдсон. Бид гишүүнийхээ бүрэн эрхэнд сөрөг нөлөө үзүүлээд байгаагийн учрыг ольё. Энэ асуудал яагаад зогсохгүй улам хүрээгээ тэлж өргөжөөд байгаа вэ гэдгийг мэдье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын дарга үүнд анхаарлаа хандуулаач ээ. Яагаад ард түмнээ талцуулаад намуудын үйл ажиллагаанд оролцоод, яагаад ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэж үзэхгүй байна вэ. Өөрөө олуулаа байя, ардчилсан байя, шударга байя гэж тунхагласан мөртлөө яагаад нэг компанийн өмнөөс дуугараад байна вэ.
Монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг гэсэн үгийг хэлдэг мөртлөө яагаад өгөх гээд байна вэ гэдгийг мэдэх гэж Улаанбаатарт ирсэн. Энэ бүхэн бидэнд үнэхээр сонин сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад нэг талыг барьж яриад, худлаа тунхаглаад байгаа юм бэ гэдгийг өөрөөс нь асууя гэсэн зорилготойгоор журмын нөхөдтэйгөө хамт ирлээ.
Баттулга гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, сонгогдох эрхэд ноцтойгоор нөлөөлж байгаа асуудалд ч гэсэн хариулт авья. Өнгөрсөн нэг дэх өдөр болсон процесст үнэхээр эмзэглэлээ. Яагаад хууль хүчнийхэн Монголын төр засаг нэг талыг бариад шударга биш нь урагшаа явж шударга нь ухрахад хүргэнэ вэ. Газар шороо гэдэг өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш. Энэ асуудал 2008 онд ч яригдаж байсан. 2012 онд ч яригдаж л байсан. Гэхдээ энэ жилийнх шиг дээд цэгтээ хүрч байсангүй. Бид саяхан Баттулга гишүүн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзахад байр сууриа илэрхийлж байсан. Баттулга гишүүн маань “Тавантолгой бол нэг компанийн биш бүх ард түмний өмч” гэж хэлснийг бид дэмжиж байна.
Энэ хүний ард Монголын газар шороо гэсэн нэг л эрх ашиг байгааг бид мэддэг юм шүү. УИХ-ын гишүүнийг цагдаа, хүчнийхэн шалгадаг л байлгүй. Гэхдээ хуулийн дагуу энэ бүх ажиллагаа явагдах ёстой биз дээ. Яагаад дээрээс өгсөн чиглэл гэсэн үгээр л ам хаагаад байгаа юм бэ. Баттулга гишүүний хийсэн ажлуудыг цаг хугацаа харуулж байна, цаашдаа ч харуулна. Хэрвээ нам энэ хүнийг Баянхонгорт дэвшүүлэхгүй бол бид өөрсдөө гарын үсэг цуглуулаад дэвшүүлье. Гаргаад ирнэ шүү дээ. Бид өөрсдийн хүслээр хотод ирсэн хүмүүс өөрсдөө зорилгоо дэвшүүлээд тэмцэнэ.
Манай аймгийнхан сонгосон гишүүнийхээ хийсэн, хийх гэж байгаа ажлыг дэмждэг. Гэтэл яагаад ард түмний сонгосон энэ хүний сонгогдох эрхэнд халдахыг хүсээд байгаа юм бэ. Яагаад гэсэн асуултанд хариулаач ээ гээд төрийн гурван өндөрлөгт захидал ч илгээсэн. Хариу ирээгүй учраас ингээд хотод ирцгээлээ. Манайх нутгийн ордныхоо өмнөх талбайд жагсаал хийгээд МоАХ-ны салбар зөвлөл, намын гишүүд, ард түмний төлөөлөл оролцоод захидал илгээсэн юм. Бид ажлын хэсэг байгуулаад шаардах бичиг явуулсан.
МоАХ-ны гишүүн, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Баянхонгор дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн И.Долгормаа

0 Сэтгэгдэл