Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярсайхан: Монголчууд минь MCS, монгол гэсэн хоёрхон хэсэгт хуваагдчихаж


                        Баянхонгор амйгийн Галуут сумын иргэн С.Баярсайхан

Манай Баттулга гишүүн бол Баянхонгорын төдийгүй Монгол Улсын төлөө зүтгэж байгаа цөөхөн гишүүний нэг. Баянхонгорчуудын маань дийлэнх нь эх оронч үзэлтэй байдгийн хувьд Баттулга гишүүнээр дамжуулан эх орноо хамгаалах үйлст гар бие оролцож байгаа гэсэн үг. Энэ даваа гаригт Баянгол дээр болсон үйл явдлыг олон нийтийн сүлжээнээс хараад Баянхонгороос сургалтанд суухаар хотод ирсэн 46 хүн бүгд тэнд очсон. Нэгдүгээрт, нөхцөл байдлыг ажиглах гэж хоёрдугаарт хэрвээ янз бүрийн юм болбол гишүүнээ хамгаалж өмгөөлөхөд ч бэлэн байлаа. Монголчуудын маань нийт олонхи нь энэ хүнийг дэмждэг, итгэдэг, итгэсээр ч байх болно. Монголчууд маань МCS монгол гэсэн хоёр  хэсэгт хуваагджээ гэдгийг ч бид харж байна. Гадны гар хөл болж Монголыг хувааж идэх хүсэлтэй хэн бүхнээс Баттулга тэргүүтэй хүмүүс Монголоо аврахын төлөө, улс төрийн нөхцөл байдлыг зөв гольдиролд оруулж, баялгийн зөв хуваарилалтыг бий болгох л гэж тэмцэж байна. Ер нь, MCS аймаг бүрт өөрийн төлөөлөлтэй болох сонирхолдоо хөтлөгдөн сонгууль бүрт төлөөлөө оруулдаг болж. Жишээ нь, манай аймагт MCS-ийн дэд ерөнхийлөгч Элдэв-Очир гэж хүн МАН-аас дэвшинэ гээд явж байгаа. Тэр хүн ноднингоос хойш судалгаа гаргаж, шоу энэ тэр зохиож явсан. Ганбат гишүүнийг бидон тарааж байна гэж баахан оролдсон. Өөрөө ч юм хум тараасан нь үнэн. Эцэст нь, Баттулга гишүүний нэрийг татуулах нь хүслээ гүйцээх гэж ингэж зүтгэж байх шиг байна. Монгол Улсыг ард түмэнтэй нь эрх мэдэлтэй нь баялагтай нь гадныханд өгөх сонирхолтой хүмүүс байна.
Баттулга гишүүнийг Шинэ сум төслөөр нь оролдох сонирхол байгааг бид хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсад анх удаа цогцоор нь сумын төвийг шинэчилж болдгийн үлгэр жишээ бол манай хоёр сум. Сумын төв бол иргэддээ ойр тохитой байх ёстой, иргэн төрийн үйлчилгээгээ тохитой тухтай, сайхан орчноос авах ёстой гэж үзээд энэ төслийг санаачилсан байх.  Өмнө нь бид ганц сургуулиа тордох гэж өчнөөн төгрөг зарцуулдаг байлаа. Одоо ч зарим газарт ийм л байгаа. Хаалгыг нь засахаар дээвэр нь, дээврийг нь засахаар хана нь гээд ... Сумын төвийн нөхөөс авахаа байсан байшинг хэрэггүйг нь буулгаад сумын төв гэж ийм л стандарттай, суурин газар байх боломжтой шүү гэдгийг олж хараад л эхлүүлсэн төсөл. Энэ бол зөвхөн ард түмний төлөө хийсэн ажил. Улаанбаатарт ийм байшин байдаг гэнэ лээ хэмээн ярьдаг байсан хөдөөгийнхөн өнөөдөр өөрсдөө тэр байшиндаа орж суугаад ажиллаж, төрийн үйлчилгээ авч байна.

0 Сэтгэгдэл
Зов ходоонийхонд гэж доромжилдог хумуус Энэ хуугийн ухаанд эвдрээгуй байж чалчих дуртай!
Баттулга шорондоо ачигдана биз дээ Баттулгын пиарчидаас наад залуу чинь арай дээр юм ?
Хедеений хvн гэхэд хотын Элбэгдоржийн цееврvvдээс илvv юмны наад цаадахийг ойлгодог ухаантай эр хvн байна шvv.
Баянхонгорын иргэн Баттулга гэж байгаан байна л даа бид одоо улс төржиж хэд хуваагдаж бусдад ашиглуулах цаг дуусгах болжээ эв нэгдэл эх орон ард олноо гэсэн аавын хүүхдүүд хаана байнааа би хувьдаа армид цэргээс нь дэслэгчээс цэргийн анги салбарт алба хаасан 40 гарсан хувийн аж ахуй эрхэлдэггүй зөв хандалагатай хурандаа нараас их хуралд нэр дэвшүүлж,үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн засаглалтай болох нь монголчууд бидний хамгийн зөв гарц байх магадлал юм биш үү
Хамгийн их уншсан