Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИДЭТОШИ ЁШИДАТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖЭЭ

Японы “TSU”хотын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, “Shigakan”их сургууль, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, “Toyota”группийн чөлөөт бөхийн багийн зөвлөх Хидэтоши Ёшида манай улсад ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монголын чөлөөт бөхийн “Женко” клубтэй хамтран ажиллахаар ирсэн тэрээр тус клубийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байхдаа монгол хүүхдүүдийг нэлээд ажиглалаа. Заасан зүйлийг хурдан сурч, өөртөө төлөвшүүлэх, эзэмших чадвар нь үнэхээр гойд юм. Мөн эрэмгий, дайчин, хичээнгүй зан чанартай юм гэж ирээд ихэд ам сайтай байсан. Түүгээр ч барахгүй бидний гол өрсөлдөгчид бол монгол бөхчүүд гэдгийг ч нуугаагүй юм. Тэгвэл тэрээр нутаг буцахаасаа өмнө  “Алдар” спорт хороо, Налайх спорт хороо, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Олон усын шүүгч Б.Төмөрбаатар, Төв аймаг, Увс аймаг, “Женко” чөлөөт бөхийн клубүүдийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийжээ. Энэхүү хамтарсан бэлтгэлд сэтгэл хангалуун байсан Хидэтоши Ёшида “Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах сайн тамирчид эндээс төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрээр өчигдөр орой нутаг буцсан юм. Түүнийг спорт сонирхогчид олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшидагийн ах гэдгээр нь илүүтэй мэднэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан