Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Д.Батдамба: Энэ төр эх орноо гэсэн хүмүүст дээлийг нь нөмрүүлдэг болоо юу
Баянхонгор аймгийн сонгогчид нийслэлд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойронд болдоод байгаа үйл явдлыг нүдээр үзэж, үнэн байдлыг мэдэхээр ирсний нэг "Баянхонгор таймс" сонины эрхлэгч Д.Батдамбатай уулзаж ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлж 60 гаруй хүн хотод ирсэн гэлээ. Та бүхэн дээрх асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг сонирхвол?
-Удаа дараагийн баривчилгаа, учир шалтгаан нь үл олдох хяналт шалгалт, гүжир гүтгэлгийг харж сууж чадалгүй улс орны аюулгүй байдал, эв нэгдлийн төлөө үгээ хэлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэхээр ирлээ. Саяхных хүртэл монголчууд улс төр, нийгэм, цаг үеийн ороо бусгаа олон ээдрээт цаг үеийг даван туулж ардчилалтай золгосон. Улмаар жаахануужирч, амьсгаа авах гэтэл 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр нөмөрлөө. Бидний эцэг эх, эмээ өвөө хэлмэгдүүлэлтийн сүүдэр дор, айдас хүйдэст автсаар 1990 онтой золгосон. Эмээ минь л гэхэд 1988 онд өөд болох хүртлээ айдас хүйдэстэй амьдарсаар бурханы оронд очсон.
Хэлмэгдүүлэлт гэгч зүйл хүнд нэг насны дарамт шахалт, айдас хүйдэс болдог төдийгүй үр хүүхдэд нь ч өвлөгддөг юм байна. Азаар үүнээс чөлөөлөгдөж, айдас хүйдэсгүй ардчилсан нийгэмтэй золголоо гэтэл үгүй юмаа. Ардчиллыг анхнаас нь дэмжиж, хүчин зүтгэж, үзэл бодлынхоо төлөө тууштай явсан олон эх оронч охид, хөвгүүдийг одоо ч хэлмэгдүүлж, улс төрийн золиос болгосоор байна. Энэ байдалд эмзэглэсэн Баянхонгор аймгийн мянга мянган ээжийг төлөөлж үгээ хэлэх гэж ирлээ. Үхтэл үр харам гэдэг. Миний адил үрээ гэсэн эх хүнийг ямар ч шалтгаангүй хорьж байгаад ядаж ганц удаа ч байцаалт авалгүй гаргачихлаа. Төр түмэн олноороо тохуу хийгээд байгаа юм уу. Эсвэл улс төрийн үймээн самууныхаа хөлд хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлээд байгаа юм уу. Угтаа нам, улс төр нь талцахаас илүүтэй монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаад эмзэглэж байна.Ийм ороо бусгаа, ундуй сундуй байдлыг зурагтаар хараад сууж чадаагүйдээ энэ хүмүүс эвлэлдэн нэгдсэн хэрэг.
-“Баянгол” зочид буудлын албан өрөөнд хийсэн шалгалтаас үүдэж нийгэмд багагүй үймээн дэгдсэн. Баянхонгорчууд энэ үйл явдлыг хэрхэн харж, хүлээн авав?
-Хүн болгон л айдас хүйдэстэй байлаа. Тусгай хүчнийхнийг дайчилж дөрвөн жилийн өмнөх шиг бариад явах нь гэж харж байлаа. Үүнээс үүдэж нийгэмд үймээн самуун дэгдэхвий, долдугаар сарын нэгэн шиг хотын төвд буун дуу хадаж, хүний аминд хүрэх вий хэмээн эмээж байлаа. Угтаа Баттулга гэх хүн хүнийхээ хувьд мөнгө төгрөг завшиж, хувьдаа идэж уух хүн биш гэдгийг гурван удаа сонгосны хувьд баянхонгорчууд бид мэдэхтэйгээ байна. Бид ч Баянхонгороос төрийн түшээ болгон явуулахдаа диплом, мэргэжил боловсролыг нь харж байсангүй. Хүн шиг хүн гэдэг талаас нь гурван удаа итгэл хүлээлгэсэн,итгэлийг минь ч алдсангүй. Бидний харж буйгаар учир нь үл олдох удаа дараагийн баривчилгаа, шалгалт нэртэй хүн хүчээр далайлгасан ажиллагаа бол сонгогч бидний эрхийг уландаа гишгэж буйн баталгаа. Сонгууль болгоны өмнө ийм байдал үүсгэж, үймээн самуун тарьдаг. Үнэхээр эх орон газар шороогоо гэсэн нэгнээ ард түмэн дэмжихгүй бол ганцаардаад байна. Тиймдээ ч Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл хотод ирж, сонсдог чихтэй юм бол төрийн гурван өндөрлөгт дуу хоолойгоо хүргэх гэсэн юм.
-Энэ баривчилгаа, хяналт шалгалтуудыг Тавантолгойн гэрээний асуудалтай холбож тайлбарлах нь их байна. Энэ гэрээг гацаасан гэх шалтгаанаар Баттулга гишүүнийг шахаанд оруулж байна гэх нь бий. Иргэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч маань 26 жилийн өмнө ардчиллын туг, дарцаг нь болж, хувьсгалын үйл хэрэгт тэргүүн эгнээнд оролцсон, ардчилсан үзэл баримтлал, угшилтай хүн. Түүнчлэн, Ардчилсан нам ч төр барьж байна. Тиймдээ ч бид Ардчилсан оронд амьдарч байна гэж ойлгодог. Гэтэл айлд орж буу тулгаж дээлийг нь нөмрүүлээд аваад явдаг байсан ногоон малтгайтнууд шиг төр, ард түмнээ хэлмэгдүүлж, хоморголон баривчилж байна. Хоёрдугаарт, бид ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгож чадаагүйг ойлголоо. Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна. Аюулгүй, тайван орчинд амьдарч чадахгүй байна.
Үнэн үг хэллээ гээд аваад явчихдаг юм бол ядаж иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Үнэхээр хараад байхад эх орноо гэсэн хүмүүсээ энэ төр дээлийг нь нөмрүүлдэг боллоо. Энэ газар шороон дор байгаа баялагт гадныхан гар хөлөө дүрэх сонирхол, эрх ашиг байгаа нь ойлгомжтой байна. Үүний эсрэг үг хэлсэн нэгнээ хэлмэгдүүлээд байвал монголчууд бид цөлмүүлсэн оронд, цөмүүлсэн боргоцой шиг хоцрох цаг удахгүй ирэх болов уу.

0 Сэтгэгдэл