Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Автобусны компаниудад санхүүжилт өгч эхэлжээ
Нийслэлд нийтийн тээврийн ажил эрхэлдэг автобусын компаниуд төрөөс санхүүжилтээ өгөхгүй байна хэмээн жагсч, цуглаж, шаардлага тавьж, сүүлдийн үед автобусандаа уриа лоозон хадаж явах болсон.
Нийтийн тээврийн үйлчилгээний энэ оны нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим компани санхүүжилтээ олгох шаардлага тавьж, автобусныхаа урд бичиг өлгөөд байсан ч ойлголд хүрч эхэлсэн байна.
Он гараад гуравдугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7 тэрбум 924 сая 351 мянга 800 төгрөг бүрэн олгожээ. Харин машин цагийн зардлын нэг, хоёрдугаар сарын санхүүжилт 8 тэрбум 874 сая 248 мянга 891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4 тэрбум гаруй 49 сая төгрөгийг олгоод байгаа юм байна.
Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох гурван талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай холбоотой асуудал үүсчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцахыг гэрээнд заасан байна. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас гурван талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулж асуудлыг шийдэхээр болжээ. Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн гэрээ байгуулж эхэлсэнийг дуулгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг ч бас олгож эхэлжээ.

0 Сэтгэгдэл