Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Зохиолч Ч.Галсан “Бороо оруулагч”-аа асаажээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Чинагийн Галсан Сахарын цөлд амжилттай туршсан бороо оруулагч төхөөрөмжийг сүүлийн гурван хавар эх орондоо туршиж үзэж байгаа. Тэрээр уг төхөөрөмжөө ахин асааж хавартай золголоо.
Анх 2004 онд инженер Мажид Абделасиз дэлхийн хамгийн томд тооцогдох Сахарын цөлд энэ төхөөрөмжийг туршиж, ажиллуулжээ. Үүнээс хойш энэ нутагт баянбүрд бий болж, ургамал ургах хөрс шинээр үүсч, Алжирын Засгийн газар хот суурин барьж эхэлсэн гэдэг. Бороо оруулагчийг Алжир улсад 2004 оноос туршиж, цөл байсан газар уст нуур тогтож, үржил шимтэй болсноор өдгөө 400.000 хүнтэй хот сүндэрлэж байгаа билээ.

“Чинагийн Галсан сан”-гийнхан инженер Мажид Абделасиз болон ХБНГУ-ын усны мэргэжилтэн Паул Якубчик нарыг 2012 онд эх орондоо урьж ажиллуулан, уг машиныг анх удаа Монголд угсарч, нутагшуулсан. Үүнээс хойш жил бүрийн хавар нийслэлээс 20 км зайд орших “Бороо оруулагч”-ийг ажиллуулдаг болж. Уг төхөөрөмж 50-100 км-ийн радиусыг хамардаг байна. “Байгаль эх дэлхий маань эрүүл байх болтугай” хэмээн зохиолч, яруу найрагч Чинагийн Галсан гуай энэ тухай өөрийн цахим хуудсанд гэрэл зургийн хамт нийтэлжээ.
“Арван сарын тэнгэр дор”, “Аянгат цагийн тууж”, “Алаг хорвоогийн гэрэл сүүдэр” аян замын тэмдэглэл, “Эр хар сур” яруу найргийн түүвэр зохиолоор нь утга зохиолд шимтэн дурлагсад түүнийг сайн мэднэ. Түүний зохиол бүтээл Монгол гэхээс илүүтэй Герман хэл дээр хэвлэгдэх нь их. Тиймээс ч тэрээр герман хэлээр зохиол бүтээлээ туурвиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн Ази тивийн анхны зохиолч болсон юм.

0 Сэтгэгдэл