Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

150 аж ахуй нэгжийг тоолж бүртгээд байна


Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д заасны дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тооллогод өнөөдрийн байдлаар 150 мянган орчим аж ахуй нэгж бүртгүүлээд байна.

Энэ удаагийн тооллогоор аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг газрын зурагтай холбох юм байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан  “Аж ахуйн нэгж, байгууллагын  тооллого хийснээр  байгууллагын бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг бүртгэхээс гадна улсын эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж буйг тодорхойлох зорилготой юм. 1991, 1994 оны тооллого эдийн засгийн салбарыг бүрэн хамруулж чадаагүй. Харин сүүлийн гурван удаагийн тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгжийг хамруулж байгаа” гэсэн байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ сарыг дуустал явуулах энэ тооллогод өнгөрсөн жил 65,2 мянган аж ахуйн нэгж хамрагдаж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан