Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

89 настай эмээ хулгайчийг саваагаар хашраачихаж


Британийн Суррей гүнлэгийн 89 настай эмээгийн гэрт хулгайч ороход нь эмэгтэй түүнийг гартаа тааралдсан бүхнээр зодчихож. Грейс Смит эмээ дуртай шоугаа телевизээр үзэх гэж байтал нь хашаанд нь танихгүй эрэгтэй байхыг харсан байна. Хулгайч уг нь тэднийхийг эзгүй гэж бодсон ч эмээ байхаар нь түлхэж унагчихаад үнэт зүйлсийг нь хамж эхэлсэн байна.
Хулгайч хамаг зүйлсийг нь авахаар эхэлж байгааг харсан эмээ гартаа тааралдсан зүйлс, модон саваагаар  хулгайчийг балбаж, хамгийн сүүлд нь ширээний чийдэнгээр толгой руу нь цохиход тэрээр тэсч чадалгүй зугтаж гарчээ. Хулгайч эмээгийн эд зүйлсээс юу ч авч амжаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан