Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хүмүүсийн оффист шалгалт хийж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд байрладаг албан өрөөнд нь Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран орж, нэгжлэг хийж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн энэ үеэр өрөөндөө байсан бөгөөд гаднаас хэнийг ч оруулахгүй хорьж, хар машинаар Баянгол буудлыг “бүслэн” нэгжлэг хийж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нь очоод байгаа юм байна.

17:00 цагт УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх, МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа:Энэ бол өнөөдөр л болж байгаа үйл явдал биш. Аль 9 жилийн өмнө МоАХ нь суулт хийж байж, УИХ-аар Тавантолгойн асуудлыг оруулж байсан юм. МоАХ бол төрийн бус байгууллага. Цаашдаа ард түмний эрх ашгийн хамгаалан ажилласаар байх болно.

17:10 УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд М.Зоригт: Сошиалаар хараад л ирлээ. УИХ-ын гишүүнийг баривчилж байна гэсэн ойлголттой ирсэн. Бодит байдал юу болж байгааг харах гэж ирээд байна.

17:20 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: УИХ-ын гишүүний албан өрөөнд нэгжлэг хийж байна гэж дуулаад ирсэн. Яг юу бол байна вэ. Үнэхээр нэгжлэг хийх гэж байгаа бол тусгайгийнхан юу хийж байгаа юм бэ. Цагдаа прокурортоо мэдэгдээд гэрчтэйгээр нэгжлэг хийх ёстой.

17:30 Сүмогийн аварга Д.Дагвадорж: Сэтгүүлчийн мэдээгээр ирлээ. Энэ үнэхээр юу болж байгаа юм бэ. Ядаж юу болж байгааг нь мэдмээр байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Уянга мөн ирж, Баянгол зочид буудал руу оров. Дотроос авсан мэдээгээр Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй хүн өрөө бүрт нэгжлэг хийж байгаа гэнэ. Хэдий хугацаа өнгөрөхийн мэдэхгүй ч УИХ-ын гишүүн Х.Баттулга  хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэдгээ хэлжээ.

17:45 Херо интертайнмэнтийн захирал Б.Баатар: УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг зүйл огт алга. 500 цагдаа нэмэгдэж ирж байгаа гэсэн сураг байна. Хоорондоо тэгж ярьж байна. Энэ бол нэг биш удаа гарч буй үйлдэл шүү дээ.

17:50 Улсын аварга О.Балжинням: Олимпын хариуцлагатай жил. Гэтэл манай жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийг иймэрхүү байдалд оруулж байгаа нь тамирчдын сэтгэл санаанд их нөлөөлж байна. Бид бэлтгэлээ хагас дутуу хийгээд л гарч ирлээ. Маргааш Азийн аваргын тэмцээнтэй.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Номин, хүү Б.Жавхлан нар ирсэн ч Баянгол буудал руу орж чадсангүй

Олимпын аварга Н.Түвшинбаяр :Олимпын өмнө тамирчдын сэтгэлд үнэхээр их нөлөөлж байна. Маргааш Азийн аваргын тэмцээнд багаараа явна. Үнэхээр холбооны Ерөнхийлөгч маань иймэрхүү байдалтай байхад тамирчид унтаж ч чадахгүй байна

0 Сэтгэгдэл
Женкотой холбоотой юм шалгаж болохоо байчихсхан ийм хүчгүй болчихсон улс уу энэ БАТҮҮЛ БАТЗАНДАН УЯНГА нар болчихоочдээ хэргийн газрын үзлэгийг нүдээрээ шалгана ч гэх шиг, АВАРГУУД МИНЬ ДЭЭ та нар минь ч гэсэн яачихсан юм бэ дээ унтаж чадахгүй нь ч гэх шиг ЖЕНКО зүгээр гээд өөрөө хэлж байгаа юм чинь шалгуулаад л үнэн мөн нь гараад ирнэ ш дээ тэр УЯНГА БАТҮҮЛ БАТЗАНДАН ЗАЙЛАААА
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан