Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь гурван сайхан ууланд 10 буга нутагшуулав


Говь нутагт  тэртээх он жилүүдэд буга согоо амьдарч  байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал, хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд дөрвөн буга, зургаан согоог “Эрдэнэт” ХХК-иас нийлүүлж, Говь гурван сайхан ууланд нутагшуулсан юм. Говь гурван сайхан уултай хүйн холбоотой хоёр буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс, нутгийн ард иргэд оролцлоо.

Удахгүй Өмнөговьчууд өөр аймаг сумаас буга нутагшуулах бус өгдөг болно хэмээн энэхүү арга хэмжээнд оролцсон эрхмүүд болон нутгийн иргэд билэгшээн ярьж байсан юм. Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийдсэн бөгөөд билэгшээлтэй сайн өдөр унах “ЯВА”-г гардуулан өглөө. Энэ бол Өмнөговьчууд  байгаль эх дэлхийдээ, ан амьтаддаа ямар их хайртайн илрэл байлаа. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан