Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк эмэгтэй луутай адил болох гэж чихээ тайрч, хамраа оёжээ


Америкийн  Арикона мужийн иргэн Ева Тиамат Медуза хүйсээ солиулах, бас тэгээд луутай адил болох гэж чихээ тайрч, хамрынхаа хэвийг өөрчлөн, оёулсан байна.

Тэрээр 2012 онд луу болох гэж хэд хэдэн хүнд мэс засал хийлгэн нүүрэндээ битүү шивээс хийлгэсэн бол дараахан нь харь гаригийн хүний төрхтэй болгох гэж металл дух хийлгэжээ.

Уг нь банкны ажилтан байсан тэр нүднийхээ цагааныг ногоон болгож, гар, цээжиндээ элдэв зураг зуруулсан байна.

Одоо 55 настай энэ эмэгтэй өөртөө эр хүний эрхтэн хийлгэхээр төлөвлөж байгаа гэнэ. Үүний тулд тэр одоо цээжээ томруулан, эр хүний гормон бий болгох тусгай эм хэрэглэж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан