Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц Кафкагийн бүтээл ирэх долоо хоногт уншигчдад хүрэх нь

Орчин үеийн утга зохиолын гарамгай төлөө­лөгч Франц Каф­кагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номыг “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас орчуулагч Ж.Тэгш­заяагийн эмхтгэж, ор­чуулс­наар уншигчдын хүр­тээл болгоход бэлэн болжээ.
Энэ номонд Франц Кафкаг үгийн урлагт суут­­­наар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал“ тууж, “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэг нь  багтсан төдийгүй анх удаа монгол хэлээр уншигч авхай таны гарт хүрч байгаа нь энэ.

Уг номоос Франц Кафкагийн бүтээлийн дээжтэй танилцахаас гадна Владимр Набоковын “Франц Кафка-Хувирал туужид зориулсан шүүмж”-тэй бүрэн эхээр нь танилцаж, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз”, энэ цагийн их зохиолчдын нэг Харүки Мүракамагийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг ч унших боломжтой.

“Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном ирэх долоо хоногоос бүх номын дэлгүүрээр худалдаалагдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан