Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

К.Номинжин Кристофер Тиний тоглолтод урилгаар оролцов


Хоёр жилийн өмнө АНУ-ын алдарт Карнеги Холлын их танхимд болсон Грэммийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Кристофер Тиний тоглолтод дуучин К.Номинжин урилгаар оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэхүү нэр алдартай хүний хоёр дахь бие даасан цомогт нь дуучин бүсгүйн “Цас наранд уярна” гэж монгол хэл дээр шүлэглэн амилуулсан дуу нь багтсаныг бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн үед Нью-Иоркт болох тоглолтод нь оролцох болсноо дуулгаж байсан К.Номинжин шинэхэн мэдээллээсээ хуваалцлаа. Түүнтэй хамт Кристофер Тиний Нью-Йоркийн Линкольн центр филармонийн их танхимд болсон тоглолтод оролцсон бусад дуучид нь сонгодог болон ардын урлагийнхан байжээ. Англи, Нидерланд, Герман, Австралийн найрал дуучид гээд найман орны уран бүтээлчид оролцсон байна. Тэрээр оркестрын хамт хятад, япон, перс, санскрит хэл дээр дуулсан бөгөөд япон дуу нь хүний амьдралын бага, залуу, өтөлсөн гурван үеийг, хятад дуу нь гүн ухааны зам мөрийн,  перс хэл дээрх нь гүн ухааны, санскрит хэл дээрх дуу нь залбирлын тухай байжээ.

0 Сэтгэгдэл
za daa nadad l lav ter duu ni ogt taalagdaagui
Хамгийн их уншсан