Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Барилгын салбарын өнөөгийн төлөв байдал
Юуны өмнө түүхт 90 жилийн ойгоо угтаж байгаа нийт барилгачиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Миний бие 2012 оноос Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсоноор Их Барилга хэмээх том айлын дотор нь орж ажиллах боломж олдсон юм. Монгол Улсын хөгжил дэвшлийн жинхэнэ үндэс суурь болсон бүтээлч, хөдөлмөрч барилгын салбарыг удирдах баг бүрэлдэхүүнд багтан 3 жил ажиллажээ. Энэ хугацаанд бүтээн байгуулалтыг газар дээр нь ажиллаж, зохион байгуулахаас эхлээд салбарын Шинжлэх Ухаан, Технологи, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийг удирдаж нөр их туршлагатай, зөвлөх, мэргэшсэн инженер, эрдэмтэдтэй хамтран ажилласан маань салбарын шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлыг өөрийн биеэр мэдэрч, боломж, гарцыг хамтран эрэлхийлэх хүндтэй, хариуцлагатай үүргийг үүрэлцсэн юм.
Энэ онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Их Барилгынхан маань ололт амжилтаа бататгахын сацуу алдаа оноогоо дүгнэж, иргэдийнхээ ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө шинэ зууны үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж байна.
Их Барилгад хуримтлуулсан өчүүхэн туршлагадаа тулгуурлан өнөөгийн барилгын салбарын төлөв байдал, тулгамдаж буй удирдлага, бүтэц, чиг үүргийн зохион байгуулалтын хүрээнд хураангуйлан хийсэн дүгнэлт, саналаа та бүхэнд толилууж байна.
Барилгын салбарын түүхэн эхлэл тэртээ Ардын засгийн үеэс буюу 1926 оноос эхлэлээ тавьж XX дугаар зуунд улс орны бүтээн байгуулалт, хотжилт, барилгажилт болон түүнийг даган барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, судалгаа шинжилгээний ажлууд, туршилт сорил гэх мэтчилэн цогцоор нь хөгжүүлж ирсэн.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үе буюу 1990 онд Засгийн газрын дэргэд улсын нэгдсэн бодлого эрхлэх Барилга, хот байгуулалтын комиссийг байгуулснаар барилгын байгууллагын бүтэц, зохион байгуулалт жижгэрч, техникийн удирдлага сарнисантай холбоотойгоор технологийн сахилга суларч, техникийн нэгдмэл хяналт үндсэндээ байхгүй болж, дан ганц улсын хяналт ор нэр төдий үлдсэн.
Үүнээс хойшхи жилүүдэд дотоодын зах зээлийг хамгаалах бодлогын хүрээнд Засгийн газар 1992 онд Барилга, хот байгуулалтын комиссийг татан буулгаж Барилга, хот байгуулалтын яамыг байгуулан ажиллуулж байгаад 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн яамыг байгуулан эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж байв. Улмаар 1998 онд Барилгын тухай анхны хуулийг батлуулсан нь барилгын салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон юм.
Сүүлийн жилүүдэд хот байгуулалт, барилгажилтын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавих үүрэгтэй Төрийн захиргааны төв байгууллагыг тогтвортой ажиллуулаагүйгээс барилгын салбарыг бие даалган хөгжүүлэх бодлого алдагдсан юм. Барилгын салбарын хөгжлийн өмнөх үеийг эргэн харахын зэрэгцээ захиргааны төв байгууллагыг тогтвортой ажиллуулж өнөөгийн байдалд ул үндэстэй дүгнэлт хийж, алс хэтийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох нь нэн чухал байна.
Барилгын салбарын удирдлага, зохион байгуулалт, бүтцийн өнөөгийн байдал технологи талаасаа шаардлага хангахгүй байгаа нь салбарт тулгамдаж байгаа асуудлуудаас тод харагдаж байна. Зөвхөн бүтцийг хэлбэр талаас нь авч үзвэл оновчтой мэт боловч бүтэц нь үйл ажиллагаанаас хамааран тодорхойлогдох буюу технологийн агуулга талдаа анхаарсан бүтэц бараг байхгүй болсон гэж дүгнэж болно. Зураг төсөл, барилга угсралт, үйлдвэрлэлийн хувьд дэлхий нийтийн технологийн дэвшлийг хувийн аж ахуйн нэгж нэвтрүүлж байгааг эс тооцвол хөгжиж, сайжирсан зүйл дулмигхан байгаа билээ. Энэ байдалд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл бол 1997-1998 онд шинжлэх ухаан, судалгааны бүх байгууллагуудаа хувьчилсан явдал бөгөөд үүний үр дүнд барилгын салбарын оюуны хөдөлмөр эрхэлдэг, өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг мэргэжилтнүүдийн оролцоо буурч 70-80 гаруй жил хуримтлагдаж ирсэн судалгааны ололт, амжилт, үр дүн эзэнгүйдсэн.
Шинэчлэн баталсан Барилгын тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарыг мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр хангах, зохицуулах чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн статустай барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тогтвортой бүтцийг бий болгох нь чухал. Мөн Сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар, яамны удирдлагууд салбарын хөгжлийг намуудын улс төрийн амлалт, мэргэжлийн судалгаагүй хөтөлбөр, төслөөр хааж, шинжлэх ухааны үндэслэлтэй урт хугацааны бодлого төлөвлөлтийг орхигдуулдаг байдлыг өөрчлөх шаардлагатай юм.
Өнөөдөр орон нутагт хот байгуулалт, барилгажилтын асуудал эрхэлсэн аж ахуйн нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, барилгын ажилд хяналт тавих, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дэд бүтэц, барилга байгууламжийг ашиглах мэргэжлийн байгууллага, түүний боловсон хүчний чадавх дутмаг байгаа билээ.
Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлоготой уялдуулан аймгийн төв, бүсийн төвүүдэд барилга, хот байгуулалтын салбарын бодлого, зохицуулалтад хяналт тавих, гүйцэтгэх удирдлагын бүтцийг бий болгож барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хөндлөнгийн болон захиалагчийн хяналт тавих, барилга, обьектыг байнгын ашиглалтад хүлээн авах, ашиглалтад нь хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгох нь зүйтэй.
Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж тайлагнадаг тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Ингэснээр салбарын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг эрхэлж, суурь судалгааны ажил гүйцэтгэх, норм, нормативыг боловсруулах, боловсронгуй болгох, салбарын хөгжлийн хөтөлбөр, концепцийг бэлтгэх, шинэ техник, технологийг сонгох, нутагшуулах, материалын сорилт шинжилгээний лабораторийн гэх мэт бодлогын түвшний голлох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр барилгыг богино хугацаанд барих, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж дэвшилтэт хийц эдлэл, материал хэрэглэж шинжлэх ухааны ололт амжилтаас хоцрохгүй байх нь чухал байна. Иймд бодлогын яам, түүнийг хэрэгжүүлэгч болон салбарын шинжлэх ухааны байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг хангах нь чухал юм.
Салбарын хөгжлийг тодорхойлох гол шалгуур нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын ололт, амжилтын үр дүн, хүрсэн төвшингөөс шууд хамаарах тул алсын хараатай хөтөлж, хөгжлийн бодлогыг гаргаж ажиллахыг цаг хугацаа шаардаж байна.
Шинжлэх ухаанч тогтолцоо алдагдсанаар барилгын салбарын яам, удирдах байгууллагуудад боловсон хүчний бодлого алдагдаж, төрийн бодлогыг боловсруулах чиг үүрэг нь аж ахуйн ажил болон хувирснаар салбар бодлогогүй, алсын ирээдүйг харсан судалгаа, шинжилгээгүйгээс аливаа эрсдэлд өртөх, цаашилбал ард, олон нийтийг хамарсан аюул, осол гарах магадалал өндөр болж байна. Яам, агентлагийн мэргэшсэн албан хаагчид тухайн 4 жилийн хугацаанд ажиллах сайд, удирдлагуудын арга барилд тааруулан ажиллахаас бус шинийг санаачлан төлөвлөх, салбарын хэтийн зорилт, төлөвлөгөөг төлөвлөж, биелүүлэхийг зорих эрмэлзэлгүй болжээ.
Иймд салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ агуулгаар хөгжүүлж, туршилт судалгааны үр дүнг барилгын үйлдвэрлэлд заавал нэвтэрдэг болгох тогтолцоог буй болгох шаардлагатай.
Мөн барилгын салбарын онцлогийг харгалзан хяналтын тогтолцоонд дан ганц улсын хяналтаас гадна аж ахуйн нэгжийн дотоодын хяналт болон зөвлөх үйлчилгээг цогцоор нь хамааруулж бий болгосноор хугацаа хэмнэсэн, эдийн засаг, техникийн үр ашигтай байх оновчтой нөхцөл бүрдэнэ.
Барилгын салбар хуулиа шинэчлэн найруулсан нь өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзсанаас хойш зохицуулалтгүй явж ирсэн байдлыг эрс өөрчилж эрх зүйн орчин, төрийн бодлого, зохицуулалтад бодитой ахиц гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бүхэн барилгын салбарын удирдлага, барилгын ажилчин бүрийн идэвх санаачилга, өөриймсөг сэтгэл, техникийн өндөр чадамжаас хамаарна.
Барилгын салбарын бүтээн байгуулалтын цар хүрээ сүүлийн арав гаруй жилийн дотор урд хожид байгаагүй хэмжээнд хүрч, Монгол улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөгөөр тэргүүлэх салбар болсон. Барилгын салбар 100 хувь хувийн хэвшилд түшиглэсэн тул энэ салбарын техникийн бодлого, зохицуулалтыг хүчтэй, чадварлаг, цомхон, оновчтой байхаар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна.
Төрийн зүгээс бодлогоор Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь сайшаалтай хэдий ч эрдэм шинжилгээний, судалгааны ажлыг орхигдуулах нь өрөөсгөл болно. Сүүлийн үед барилгын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй хослуулах ажил орхигдсноос шинэ техник технологи нэвтрүүлэх, түүнийг үйлдвэрлэлд хэрэглэх тал дээр мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх үүднээс эрдэм шинжилгээний баг ажиллах шаардлагатай байна.
Барилгын техникийн бодлого, чанар, аюулгүй байдлын шаардлагыг норм, нормативын баримт бичгээр тодорхойлдог. Иймээс бодлого боловсруулах, хэрэгжүүлэх боловсон хүчин тухайн хариуцсан салбарынхаа норм, нормативын хөгжлийн хандлага, чиглэлийг зөв оновчтой тодорхойлж боловсронгуй болгож байх ёстой. Өнөөдөр барилгын салбарын төрийн байгууллагад норм норматив боловсруулах байтугай хуучин норм нормативыг унших, ойлгох чадавх суларч байна. Үүнээс гадна барилгын салбарын төрийн байгууллагын бүтэц нь маш оновчгүй, ашгийн төлөө ажиллах байгууллага шиг болсон байна.
Барилгын бодлого, хэрэгжүүлэх яам, газруудын бүтэц, бүрэлдэхүүн дөрвөн жилийн хугацааны мөчлөгтэй ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж байгаа нөхцөлд салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор мэргэжлийн холбоодод шаардлагатай чиг үүргийг хуваарилж гүйцэтгүүлэх нь хамгийн зөв шийдэл болно. Гэтэл тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх, сургалт судалгаа эрхлэх, норм норматив боловсруулах зэрэг чиг үүргийг төрийн байгууллага нь хариуцаж байгаа нэрээр удаашруулж байгаа нь бусад салбараас хоцрогдох шалтгаан болж байна. Тухайлбал зам тээврийн салбар мэргэжлийн холбооддоо ихэнхи үйл ажиллагаагаа шилжүүлсний үр дүнд захиалагчийн хяналт, захиалагчийн үйл ажиллагаа үндсэндээ зөвлөх үйлчилгээнд шилжиж, ахисан түвшинд ажлаа гүйцэтгэх боломж бүрджээ. Өнөөгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ерөнхий тогтолцоо, уялдаа сул, боловсон хүчний чадавхи дорой байгаа нөхцөлд зөвлөх үйлчилгээг олон улсын жишгээр зураг төсөл, норм, норматив боловсруулалтын төвшинг тогтоох барилгын материалын үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох, барилгын ажлын үе шатанд хяналт тавих зэрэг үйл ажиллагааны чиглэлээр үзүүлж байна. Дээрх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж байхаар барилгын салбар нийтээрээ нэвтрүүлж, барилгын төсөвт өртөгт зардлыг тусгаж байх нь зүйтэй юм.
Барилгын салбарт удирдлага, зохион байгуулалт, бүтцийн дорвитой өөрчлөлтийг хийхийн тулд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг, роль чухал ба тэднийг нэгтгэж чадамжийг нь ашиглах шаардлагатай байна. Өнөөдөр барилгын салбарт зураг төсөл, угсралт, материал, үнэ бүрдэл, өргөх механизмын гэх мэт 20 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэд салбарынхаа эрх ашгийн үүднээс нэгдэж, мэргэжлийн болон шинжлэх ухаан техникийн зөвлөл, судалгааны материал зэрэг төрд дутагдаж буй бүх суурь үйл ажиллагааг эрхэлж байна. Зах зээлийн жамаар тэд чадваржих нь дамжиггүй юм. Тиймээс өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарыг зөв залж хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын чадавхийг түшиглэн төр өөрийн чадавхиар гүйцэтгэх боломжгүй зарим ажил үйлчилгээ, чиг үүргүүдийг (сургалт, зэрэг дэв олгох, технологийн заавар батлах, норм норматив боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх гэх мэт мэргэжлийн чадамж шаардсан ажлууд) тэдэнд шилжүүлэх боломжтой юм.
Шинэчлэлийн болон шийдлийн засгийн газраас салбарын төрийн бус байгуулагуудтай шинэчлэлийн асуудлаар олон удаа зөвлөлдсөн. 100 хувь хувийн хэвшилд түшиглэсэн салбар тул төрөөс тодорхой бодлогоор дэмжиж ажиллах, хувийн хэвшлийхэнд бизнесийн таатай орчныг бүрдүүлж Салбарын шинэчлэл энэ зүг рүү чиглэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дорвитой шинэчлэл хийгдэж, бидний анх ярьж ойлголцож байсан шиг бодитой үр дүн харагдсангүй.
Өнөөдрийн байдлаар зөвхөн барилгын материалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо олгож байгаагаас өөр ахиц дэвшил алга. Энэ ажлыг шийдэж байгаа бол иж бүрнээр нь нэг тал руу нь шилжүүлэх ёстой байсан. Гэтэл барилгын материалын технологийн зааврыг бүртгэх үйл ажиллагаа болон салбартай холбоотой бусад асуудлыг мэргэжлийн чиглэлээр нь цогцоор нь шийдвэрлэж төрөөс түүнд нь хяналт тавьж, бодлогоор дэмжвэл салбарын хөгжилд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Иймд төрөөс хувийн хэвшлийнхний хөгжлийг дэмжих үүднээс салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоодыг чадавхижуулах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна.
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ технологийн хувьд нэгдмэл уялдаатай олон талт үйл ажиллагааг хамтарч ажиллаж нэгдсэн тогтолцоонд орсон мэргэжлийн төрийн бус байгууллагад өгөх хэрэгтэй байна. Үүнээс биш хувийн эрх ашиг, танил талаа хараад үйл ажиллагааг нь салгаж төрийн бус байгууллагуудад тарааж өгвөл барилгын салбарын нэгдсэн бодлого, нэг цэгийн үйлчилгээ бүр мөсөн устах нөхцөл бодитой бий болно. Техник, технологийн нэгдсэн бодлого, удирдлагатай байж барилгын салбар хөгжих боломжтойг салбарын үеийн үеийн удирдлагуудын цаашид анхаарч ажиллах үндсэн чиглэл байх ёстой.
Зөв л санаанууд бн. Гэхдээ барилга угсралтын ажилд зураг төслийн гүйцетгэгчийн байнгын хяналтыг хийлгэхгүй байгаа учраас энэ бүх ажил уранш муутай байгаа гэж бодож бн. Зураг төсөл бол тухайн барилгын нярав,нягтлан нь юм шүү дээ. Түүнийг зураг төсөл боловсруулсан хүмүүс л сайн мэдэх учиртай бөгөөд хаана ч ийм л байдаг. Гэтэл манайд захиалагч нэртэй хүмүүс дунд нь орж барилгыг танигдахгүй болтол нь өөрчилж чанарыг нь муутгаж байгаа юм. Үүнийг даруйхан өөрчлөхгүй бол ахиц гарахгүй дээ.
УИХ-ын даргын зөвлөх Г.БАЙГАЛМАА

0 Сэтгэгдэл
2016.04.13