Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах УЦС-ын ажил эхэллээ


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг, Ховд голын Тавалтайн хавцал хэмээх газар баригдах усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж байна. Өнөөдөр өрөмдлөгийн ажил нь эхэлж буй эл станц ирээдүйд баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд нийт 92.8 мВт хүчин чадалтай байх юм. Бүгд найрамдах Турк улсын “ZTM” компанийн 248 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгуулах усан цахилгаан станц Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр ажиллах юм байна. Дашрамд сонирхуулахад, “ZTM” компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.

0 Сэтгэгдэл
ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БОЛНО ТА БҮХЭН ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ НЭГДЭЭРЭЙ
Хамгийн их уншсан