Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Владимир Путины 2 тэрбум долларын офшорыг сэтгүүлчид дэлгэлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй холбоотой энэ их мөнгөний тухай бүхий л мэдээллийг цуглуулах гэж дэлхийн 80 орны 380 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч бүтэн жил шахам ажиллаж байж тайлан илтгэл бичжээ.

Мөрдөн шалгах ажлынхаа явцад сэтгүүлчид Панамын дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог оффшор-хуульзүйн Mossack Fonseka фирмийн мэдээллийн баазад байгаа “урьд өмнө дэлгээгүй хэдэн сая баримт бичгийг судалсан байна.
Сэтгүүлчдийн олж авсан мэдээллээр бол ОХУ-ын ерөнхийлөгчид нийтдээ хоёр тэрбум доллар хадгалсан оффшор дансны бүхэл бүтэн сүлжээ байна гэнэ.
Энд нэг ч данс хуулга дээр Путины нэр байхгүй байгаа ч мөрдөн шалгах явцад ерөнхийлөгчийн найзууд, энэ дансууд руу сая сая долларын шилжүүлэг хийж үүнийгээ хэнд ч мэдэгдэхгүйгээр далдалдаг байна гэж илтгэл бичигчид тэмдэглэжээ.

Энд өөрийгөө Владимир Путины дотны найз гэдэг, хөгжимчин Сергей Ролдугины нэр байна. Тэр бас Путины анхны охин Мариягийн загалмайлсан эцэг нь юм байна. Шинжээчдийн өгүүлснээр бол Ролдугин оффшор компанид бүртгүүлж Орос, Швейцари, Киприйн банкуудаар дамжуулан оросын корпорациудын асар их мөнгийг шилжүүлдэг гэнэ. Панам дахь оффшорт бүртгүүлэхэд нь Mossack Fonseca тусалсан бол 2014 онд АНУ, Европын холбооны хоригийн эсрэг “Россия” банкны сүлжээг өөрөө байгуулсан байна.

Банк, компани, Путины ойрын хувь хүмүүсийн  нууц ажлаар нэг удаа л гэхэд Оффшор компанитай холбоотой 200 сая долларын ажил нь илэрсэн гэж энд тэмдэглэжээ. Баримт бичигт өгүүлснээр бол Путины ойрын хүмүүс нь төлбөр, баримт бичгийг нууцалж, ийм байдлаар Оросын автомашин, хэвлэлийн зах зээлд нөлөөллөө нууцаар тогтоодог гэсэн байна.

Путины эсрэг мэдээллийн дайн хийж сенсаац дэгдээх гэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгйин дарга Дмитрий Песков өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Ийм мэдээлэл бэлтгэж байгаа нь бидэнд тодорхой боллоо гэж тэрээр мэдэгдсэн юм.
Тэрээр ийм асуулга Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас ирснийг ч  хэлсэн. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлчид ерөнхийлөгчийн хувийн мэдээлэл, гэр бүл, хүүхэд ахуйн найз нөхөд, бизнесменүүд, оффшор компаниуд тэр бүү хэл Путины огт тааралдаж байгаагүй бизнесменүүдийн тухай сонирхож байна гэж мэдээлсэн юм.
Хоёр дахь асуулгыг Кремль олон улсын мэдээллийн нэг агентлаг тавьсан гэсэн ч хэвлэлийн нарийн бичгийн дарга нэрийг нь дурдаагүй. Энэ агентлаг Путинд “Таны хөрөнгө 40 тэрбум гэдэг үнэн үү, та бас асар том харш, завь, бусад хөрөнгө эзэмшдэг үү” гэж асуусан гэжээ.

             Владимир Путины дотны найз  хөгжимчин Сергей Ролдугин

Виолончелч, “Россия” банкны хувьцаа эзэмшигч гэгдээд байгаа Сергей Ролдугинтай ерөнхийлөгч  Владимир Путин дотно харьцаатай нь батлагдаж байна. Тэрээр ерөнхийлөгчтай шууд биш харьцаатай юм шиг атлаа бизнес эрхэлж үүгээрээ ерөнхийлөгчийн хөрөнгийн махинацид оролцдог байна.

Гуравдугаар сарын 31-нд хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков бас энэ асуулга гэгчийн тухайд “мэдээллийн дасгал үргэлжилсээр  байна” гээд энэ нь компанийн тухай, улс орны нөхцөл байдлыг хянадаг, ерөнхийлөгчтэй холбоотой компаниудыг сонирхсон гэсэн. Ийм байдлаар тэд улс орны нөхцөл байдал, ялангуяа сонгуулийн явцад нөлөөлдөг гэж байна.
Тэр өдөр нь Reuters агентлаг Аркадий Ротенбергийн түнш Григории Баевскийтай холбоотой материал нийтэлдсэн дотроо тэд нь ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой хэд хэдэн эмэгтэйд үл хөдлөх хөрөнгө худалдаж шилжүүлсэн гэж бичсэн юм.

                                                Григорий Баевский

Агентлагийн материалд “Аркадий Ротенбергийн түнш байсан, Санкт-Петербургийн 47 настай нэг их нэрд гараагүй бизнесмэн Григорий Баевский  өөрийн үл хөдлөх хөрөнгөө хэд хэдэн эмэгтэйд шилжүүлсний дотор Катерина Тихонова, Төрийн думын депутат Алина Кабаева, Путины төрсөн өдрийн хуанли дээр зургаа тавьсан Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан Алиса Харчева нар байсан гэнэ.

                            Владимир Путин, Алина Кабаева хоёр

Үл хөдлөх хөрөнгө гээд байгаа нь Москва болон Москва муж дахь элит байгууламжууд юм байна.

              Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан Алиса Харчева

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухайд Reuters агентлагт “Тэр Баевский гээд байгаа хүний тухай бид юу ч мэдэхгүй юм байна. Ерөнхийлөгч ч түүнтэй танил биш” гэсэн гэнэ.

Энэ тайлан илтгэл гарсны дараа Панамын засгийн газар “Панамын баримт бичиг” нэртэй тайланд дурдсан баримтуудыг мөрдөн шалгах ажилд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ хэмээн AFP агентлаг мэдээлсэн байна. “Хууль эрхзүйн талаас ямар нэг арга хэмжээ авах шаардлага гарвал Панамын засгийн газар идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай туслалцаа үзүүлнэ” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Панамын нэг их нэрд гараагүй ч асар их нөлөөтэй хуульзүйн Mossack Fonseca фирм Гонконг, Майам, Цюрихт салбартай, бас дэлхийн 35 хоттой дэлхийн өнөөдөр ажиллаж байгаа болон ажиллаж байсан 12 лидерийн тухай оффшор мэдээлэл солилцдог юм байна. Энэ фирм Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтарч мэдээлэл өгдөг гэнэ. Путинтай холбоотой судалгааны энэ тайланг дөрөвдүгээр сарын 3-ны орой нийтэлжээ.

0 Сэтгэгдэл
ингэхэд Обома гэдэг харын хөрөнгө нь хаана явнаа хө
бөөсний онигоо шиг юм байрууныхан хийж дээ өөр юм олдоогүй л юм байх даа
Улсаа зов авч яваа хунд яагаад болохгуй гэж.манай ан-ын луйварчид шиг улсаа дампууруулж хаясан биш.тэтгэвэрт гараад сайхан амьдарна биз
яандаа ЗХУ-ын КГБ-ийн нэг ажилтан нь тэгээд барууны 380 тагнуулчтай тэнцэж байна аа. Путинч овоо гар шүү, харамсалтай нь нөгөө АРДЧИЛАЛ нэрээр луйварчин, хулгаач, худалч нөхдүүдийг оруулж ирсэн шигээ Путинг хардаж байвал наадах чинь бүтэхгүй зүйлдээ. Өөрсдийнхөө дампуй удирдагч нартайгаа ижил гэж андуураад байгаа бололтой.
ХУДЛАА ШААХАА БОЛЬ
мэдээж үнэн ш дээ. хэрэв орос хэлтэй бол оросуудын өөрсөнийх нь холбоотой мэдээлүүдийш уншаарай их зүйл бий. манай муу энэ хэд бол ёстой хоолных нь мөнгөнд ч хүрэхгүй барамнууд ш дээ.
БАЯРЦОГТЫН НЭГ САЯ үнэндээ 3000 ам ДОЛЛАР БОЛ ПУТИНЫ ГАНЦ ХООЛНЫ МӨНГӨНД Ч ХҮРЭХГҮЙН БАЙНА
Энэ үнэн үү. Барууны ЗасгиН ГАЗРЫНХНЫ ЗАХИАЛГА ШҮҮ ДЭЭ
Хамгийн их уншсан