Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Алтансүх мөнгөн медаль хүртлээ

Б.БУЯНДАЛАЙ

Жүдо бөхийн олимпын оноо олгох “Самсун-2016” гран при тэмцээн Турк улсад энэ сарын 1-3-нд боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлага дор 14 тамирчин оролцов. Монголын тамирчид эхний хоёр өдрийн дараахь байдлаар нэг мөнгөн медаль авсан.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Алтансүх эхний тойргуудад Туркийн Г.Билал, Их Британийн Б.Нэтон нарыг цэвэр, Беларусийн М.Змитр, ОХУ-ын Ш.Якуб нарыг торгуулиар ялж, шигшээд шалгарсан. Гэвч аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Ли Ванд дийлдэж, аман хүзүүдлээ. Тэрээр ийнхүү чансааны 14-т эрэмбэлэгдэв. Мөн энэ тэмцээний 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Д.Отгонцэцэг түрүүлсэн. Тэрээр ийнхүү чансаагаа 300 оноогоор ахиулж, шилдэг 10-т багтаж чадсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан