“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Боксчид олимпын дөрвөн эрх авлаа
Б.БУЯНДАЛАЙ
“Рио-2016” олимпын эрх олгох боксын Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээн БНХАУ-д болж, өнгөрсөн бямба гарагт өндөрлөв. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван тамирчин оролцож, олимпын дөрвөн эрх, алт, мөнгө тус бүр нэг, гурван хүрэл медаль хүртжээ. Энэ тэмцээн жин тус бүрт олимпын гурван эрх олгосон. Өөрөөр хэлбэл, жин тус бүрийн хүрэл медаль авсан тамирчид олимпын эрхийн төлөө хоорондоо тоглосон юм.
Түүнчлэн эрчүүд зургадугаар сард Азербайжанд болох бага дэлхийн аварга, бүсгүйчүүд тавдугаар сард Казахстанд болох ДАШТ-ээс олимпын эрх нэмж авах боломжтой. Бага дэлхийн аварга 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, нийт 39 олимпын эрх олгоно. Харин эмэгтэйчүүдийн ДАШТ медальт байрт шалгарсан тамирчдад олимпын эрх олгоно.
Харин энэ удаад манай боксчид олимпын эрх авахын төлөө ямар зам туулсныг тоймлон хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Иракийн Аммар Жаббар Хасаныг 3:0, Катарын Е.Хаканыг 3:0-ээр тус тус хожиж хүрэл медалийн болзол хангасан. Улмаар мөнгөн медалийн төлөөх тоглолтод Японы Д.Нармимүг 3:0-ээр ялж, олимпын эрх өвөртөлсөн. Шигшээд Филиппиний Ч.Суарезийг 2:1-ээр хожиж, түрүүлсэн. Тэрээр ийнхүү анхны олимпдоо оролцох “тийз”-ээ захиалсан юм.
64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг эхний даваануудад Тонга улсын Т.Файнеазийг 3:0, БНАСАУ-ын И.Коныг 3:0, Кыргызстаны Э.Сакеновыг 3:0-ээр тус тус ялж олимпын эрх авсан. Гэвч аваргын төлөөх тоглолтод Казахстаны А.Жусуповт 2:1-ээр дийлдэж, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
49 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн оюутны дэлхийн Универсиад наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Ган-Эрдэнэ удаахь даваануудад Тажикстаны Ш.Савзалиев, Вьетнамын Н.Тан нарыг ялсан ч олимпын эрх, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Узбекстаны Х.Дусматовт 3:0-ээр ялагдсан. Гэхдээ жиндээ нөгөө хүрэл медалийг хүртсэн Энэтхэгийн Д.Лайшрамыг ялж, олимпын эрхтэй болов.
69 кг-д оюутны ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат эхний тойргуудад Туркменистан, Узбекстаны тамирчдыг ялж олимпын эрх, мөнгөн медалийн төлөөх тоглолтод оролцсон ч Тайландын А.Сейломд 2:1-ээр дийлдлээ. Уг нь, манай тамирчин тоглолтын эхнээс өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү санаачилгатай, илүүрхэж тоглосон. Энэ тоглолтод бага зэрэг шүүлтийн булхай орчих шиг болсон хэмээн үзэгчид дүгнэлт хийгээд байгаа юм. Гэхдээ тэрээр жиндээ нөгөө хүрэл медалийг авсан Филиппиний Э.Марсиалыг 2:1-ээр ялж, хоёр дахь олимпдоо оролцох боломжтой болов. Б.Түвшинбат өмнө нь “Лондон-2012”-т өрсөлдөж байсан туршлагатай тамирчин билээ.
75 кг-д оюутны дэлхийн Универсиад, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Шинэбаяр эхний даваануудад Тайландын Т.Апхисит, Ираны Р.Мехриб нарыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Улмаар олимпын эрх, медалийн өнгөө хувиргахын төлөөх тоглолтод дэлхийн аварга Казахстаны Ж.Алимханулд дийлдсэн. Олимпын эрх авахын төлөөх дараагийн дайралтаа жиндээ хүрэл медаль авсан Австралийн Д.Льюсттэй хийсэн ч 3:0-ээр ялагдлаа.
Медалийн төлөө есөн боксчин өрсөлдөв
Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцсоноос ес нь хүрэл медалийн төлөө тоглосон нь чамлахааргүй амжилт. Харин эмэгтэйчүүдээс олимпын эрх авах хамгийн өндөр магадлалтай гэгддэг Азийн наадмын хүрэл медальт, улсын 10 удаагийн аварга М.Нандинцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Ю.Тингэд 2:1, улсын есөн удаагийн аварга О.Сувд-Эрдэнэ хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааны VII байрт эрэмбэтэй БНСУ-ын Ён Жид 3:0-ээр тус тус дийлдэж тэмцээнээ өндөрлүүлж, хөгжөөн дэмжигчдээ чамгүй гонсойлгов. \
Эрэгтэйчүүдийн 52 кг-д оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар Азийн аварга Кыргызстаны А.Усеналиевт 2:1, 56 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медальт Е.Кайратад 3:0, -81 кг-д С.Эрдэнэбаяр Кыргызстаны Н.Эркынд 2:1, эмэгтэйчүүдийн 75 кг-д улсын хошой аварга Э.Эрдэнэтуяа Казахстаны Д.Шакимовад 3:0-ээр тус тус дийлдэж, хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.
-Таван тамирчин олимпын эрхийн төлөө тоглов-
Б.БУЯНДАЛАЙ
“Рио-2016” олимпын эрх олгох боксын Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээн БНХАУ-д болж, өнгөрсөн бямба гарагт өндөрлөв. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван тамирчин оролцож, олимпын дөрвөн эрх, алт, мөнгө тус бүр нэг, гурван хүрэл медаль хүртжээ. Энэ тэмцээн жин тус бүрт олимпын гурван эрх олгосон. Өөрөөр хэлбэл, жин тус бүрийн хүрэл медаль авсан тамирчид олимпын эрхийн төлөө хоорондоо тоглосон юм.
Б.Чинзориг
Түүнчлэн эрчүүд зургадугаар сард Азербайжанд болох бага дэлхийн аварга, бүсгүйчүүд тавдугаар сард Казахстанд болох ДАШТ-ээс олимпын эрх нэмж авах боломжтой. Бага дэлхийн аварга 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, нийт 39 олимпын эрх олгоно. Харин эмэгтэйчүүдийн ДАШТ медальт байрт шалгарсан тамирчдад олимпын эрх олгоно.
Харин энэ удаад манай боксчид олимпын эрх авахын төлөө ямар зам туулсныг тоймлон хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Иракийн Аммар Жаббар Хасаныг 3:0, Катарын Е.Хаканыг 3:0-ээр тус тус хожиж хүрэл медалийн болзол хангасан. Улмаар мөнгөн медалийн төлөөх тоглолтод Японы Д.Нармимүг 3:0-ээр ялж, олимпын эрх өвөртөлсөн. Шигшээд Филиппиний Ч.Суарезийг 2:1-ээр хожиж, түрүүлсэн. Тэрээр ийнхүү анхны олимпдоо оролцох “тийз”-ээ захиалсан юм.
Б.Түвшинбат
64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг эхний даваануудад Тонга улсын Т.Файнеазийг 3:0, БНАСАУ-ын И.Коныг 3:0, Кыргызстаны Э.Сакеновыг 3:0-ээр тус тус ялж олимпын эрх авсан. Гэвч аваргын төлөөх тоглолтод Казахстаны А.Жусуповт 2:1-ээр дийлдэж, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
49 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн оюутны дэлхийн Универсиад наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Ган-Эрдэнэ удаахь даваануудад Тажикстаны Ш.Савзалиев, Вьетнамын Н.Тан нарыг ялсан ч олимпын эрх, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Узбекстаны Х.Дусматовт 3:0-ээр ялагдсан. Гэхдээ жиндээ нөгөө хүрэл медалийг хүртсэн Энэтхэгийн Д.Лайшрамыг ялж, олимпын эрхтэй болов.
69 кг-д оюутны ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат эхний тойргуудад Туркменистан, Узбекстаны тамирчдыг ялж олимпын эрх, мөнгөн медалийн төлөөх тоглолтод оролцсон ч Тайландын А.Сейломд 2:1-ээр дийлдлээ. Уг нь, манай тамирчин тоглолтын эхнээс өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү санаачилгатай, илүүрхэж тоглосон. Энэ тоглолтод бага зэрэг шүүлтийн булхай орчих шиг болсон хэмээн үзэгчид дүгнэлт хийгээд байгаа юм. Гэхдээ тэрээр жиндээ нөгөө хүрэл медалийг авсан Филиппиний Э.Марсиалыг 2:1-ээр ялж, хоёр дахь олимпдоо оролцох боломжтой болов. Б.Түвшинбат өмнө нь “Лондон-2012”-т өрсөлдөж байсан туршлагатай тамирчин билээ.
Д.Отгондалай
75 кг-д оюутны дэлхийн Универсиад, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Шинэбаяр эхний даваануудад Тайландын Т.Апхисит, Ираны Р.Мехриб нарыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Улмаар олимпын эрх, медалийн өнгөө хувиргахын төлөөх тоглолтод дэлхийн аварга Казахстаны Ж.Алимханулд дийлдсэн. Олимпын эрх авахын төлөөх дараагийн дайралтаа жиндээ хүрэл медаль авсан Австралийн Д.Льюсттэй хийсэн ч 3:0-ээр ялагдлаа.
Медалийн төлөө есөн боксчин өрсөлдөв
Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцсоноос ес нь хүрэл медалийн төлөө тоглосон нь чамлахааргүй амжилт. Харин эмэгтэйчүүдээс олимпын эрх авах хамгийн өндөр магадлалтай гэгддэг Азийн наадмын хүрэл медальт, улсын 10 удаагийн аварга М.Нандинцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Ю.Тингэд 2:1, улсын есөн удаагийн аварга О.Сувд-Эрдэнэ хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааны VII байрт эрэмбэтэй БНСУ-ын Ён Жид 3:0-ээр тус тус дийлдэж тэмцээнээ өндөрлүүлж, хөгжөөн дэмжигчдээ чамгүй гонсойлгов. \
Г.Ган-Эрдэнэ

0 Сэтгэгдэл