Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, нийт ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулахын зэрэгцээ, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа 2015 оны “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн МИАТ ТӨХК-ийг “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар ийнхүү шалгаруулан өргөмжлөл гардуулсан байна.
Агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн хөшүүрэг бөгөөд МИАТ ТӨХК цаашид ч мөн адил нийгмийн даатгалын сан болон улсын төсвийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллах болно гэж “МИАТ” ТӨХК-аас мэдээллээ.